Хятадын Усан аж ахуйн яамны сайд Чэнь Лэй 21-ний өдөр Туркийн Стамбулд болсон Дэлхийн усны эх баялгийн 5-р чуулга уулзалт дээр цохон тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар тариалангийн усан ашиглалтаар гол болгосон хөдөө аж ахуйн дэд бүтцийн барилга байгуулалтыг дээд хэмжээнд чухалчилж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг олон оронтой хамтаар хамгаалахад бэлэн байна гэжээ.
Чэнь Лэй Хятад, Турк, Мексик гурван орны хамтран зохион байгуулсан усжуулалтын онц бага хурал дээр хэлэхдээ, Хятадын засгийн газар усжуулалтын хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг чухалчилж, тариалангийн усжуулалтын нөхцөл боломжийг тасралтгүй сайжруулан, хөдөө аж ахуйн ерөнхий үйлдвэрлэх хүчийг дээшлүүлж, үр тарианы аюулгүй байдлыг хамгаалж байна гэжээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, дэлхийн олон оронтой хамтаар чармайж, усан аж ахуй болон хөдөө аж ахуйн усжуулалтын талаарх олон улсын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэн, усны эх баялгийг зохистой нээн хөгжүүлж, үр ашигтай ашиглахыг ахиулж, дэлхийн цаг агаарын дулаарлаас хөдөө аж ахуйд үзүүлж байгаа өдөөлгийг аргацаан, дэлхий үр тарианы аюулгүй байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл Дэлхийн усны зөвлөлийн дарга Лоик Фаучон 21-ний өдөр Чэнь Лэйтэй уулзахдаа Хятад улсын Дэлхийн усны зөвлөлд эртхэн нэгдэн орохыг хүссэн байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав.\
|