Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян "Хятадын хөгжилд холбогдсон дээд хэмжээний чуулга уулзалтын 2009 оны хурал"-ын нээлтийн ёслолд оролцож хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралд өртсөнөөр, өнөө Хятадын дотоодын эдийн засгийн эрхлэлтийн байдалд маш олон бэрхшээл нэмэгдсэн хэдий ч Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн тал болон урт хугацааны сайн хандлага нь өөрчлөгдөөгүй юм, энэ оны хөгжлийн зорилтоо биелүүлэх итгэл хүчин Хятадын засгийн газарт байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс өөрийн үйл хэргээ сайн хийхийн зэрэгцээ олон оронтой хамтаар банк санхүүгийн хямралыг аргацаах олон улсын хамтын ажиллагаанд нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр онцлон тэмдэглэхдээ, бүх бөмбөрцгийн хэмжээнд олон орон хамтаар үйл ажиллагаа авч, дэлхийн эдийн засгийг ирээдүйд шинэ өсөлттэй болгохыг чармайн ахиулах хэрэгтэй гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|