• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-23 17:48:01    
Хятадын аж үйлдвэр хамгийн хүнд үед байсаар байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Аж Үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн Яамны сайд Ли И Жүн 23-ны өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, хэсэг салбарт нааштай хандлага илэрч байгаа хэдий ч, Хятадын аж үйлдвэрийн байдлыг сайжирлаа гэж хэлэхэд эртэднэ. Хятадын аж үйлдвэрийн байдал өнөө мөн хамгийн хүнд шат үедээ байсаар байна гэж тэмдэглэжээ.

     20-ны өдрийг хүртлэх байдлаар, 3-р сард Хятадын цахилгаан гаргалтын хэмжээ 2008 оны мөн үеийнхээс 1 орчим нэгжээр өсч, 2008 оны 10-р сараас хойш цахилгаан гаргалт хасагдаж байсан байдалд өөрчлөлт гарсан байна. Үүнээс гадна, 1, 2-р сард ширэм, болд, химийн бордооны үйлдвэрлэл ч нэмэгдсэн байлаа. Экспортын татвар буцаах хэмжээнд тохируулалт хийсний нөлөөгөөр, нэхмэл болон хөнгөн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт нь аж үйлдвэрийн нийт хурдаас өндөр болсон байна. 2-р сард авто машины үйлдвэрлэл, боруулалт нь 800 мянгаас давж, 2008 оны 7-р сараас хойших хамгийн дээд төвшинд хүрчээ.

     Хэдийгээр эдгээр салбаруудад нааштай хандлага илэрч байгаа боловч, Хятадын аж үйлдвэр мөн хамгийн хүнд үедээ байсаар байна, ирээдүйн хөгжлийн байдал ч маш хүнд байна гэж Ли И Жүн үзжээ. Хятадын Засгийн газар эдийн засгийг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө болон аж үйлдвэрт тохируулалт хийх, сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөгөө нааштай хэрэгжүүлж, чухал чухал салбаруудын өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ бас дунд, жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих арга хэмжээнүүдийг нухацтай авч хэрэгжүүлж байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\