Германы сонсогч Хелмут: Ярих боломж олгосон та бүхэнд баярллаа. Хүчтэй газар хөдлөлт нь усны их даланг эвддэг гэж радиогоос сонссон. Сэтрэх аюултай далан байгаа юу ? Гурван хавцалын барилга нөлөөлөгдөөгүй юу ?
Хариулт: 5-р сарын 12-ны өдөр Сычуань мужийн Вэньчуанд үүссэн их газар хөдлөлт нь Сычуань зэрэг мужийн усны аж ахуйн барилгад маш их хохирол учруулсан. 5-р сарын 13-ны өдрийн 17 цагийн байдлаар, Сычуань зэрэг 5 мужид аюултай байдал илэрсэн усан сан 391 байгаа бөгөөд түүний дотор том усан сан 2, дунд зэргийн усан сан 28, жижиг усан сан 361 байгаа юм байна. Гэвч 5-р сарын 17-ны өдрийн байдлаар сэтэрч эвдэрсэн усан сан байхгүй юм байна.
Эхний шалгалтаас үзвэл, энэ газар хөдлөлт нь Хөхмөрний Гурван хавцалын барилга, Гэ Жөү-багийн барилгад муугаар нөлөөлөгүй юм байна. Гэвч сэргийлэхийн үүднээс холбогдох салбар нөлөөлөгдөж мэдэх хэсэгт нь шалгалт шинжилгээ хйисэн юм байна.
Сэтэрч мэдэх аюултай усан санд холбогдох салбарууд усыг нь тавих, усны түвшнийг нь доошлуулах, доод сав газарт нь байгаа ард иргэдийг шилжүүлэн нүүлгэх зэрэг арга хэмжээ авсан юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|