• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Friday    may 30th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-21 17:30:56    
Туркийн сонсогч муса Озалын асуулт: Гамшигт нэрвэгдсэн ардын хоол хуюцас зэрэг амьдралын асуудлыг зохицуулах талаар засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа бэ ?

CRI

      Хариулт: 5-р сарын 19-нйи өдөр Ерөнхий сайд Вэнь Жяабао Төрийн зөвлөлийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлын Ерөнхий командлах газрын 10-р хурлыг хуралдуулж, холбогдо салбарууд өнчин хүүхэд, үр хүүхэдгүй өндөр настан, асарч харгалзах хүнгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авран тусалж, төвхнүүлэх ажлыг сайтар хийж, тэд нарын үндэсэн амьдралыг баталгаажуулах хэрэгтэй гэж шийдвэрлэсэн байна.

      Хятадын Иргэдийн засаг захиргааны яам нь Сычуань, Шааньши, Ганьсү, Чүнчин, Юньнаний гамшигт нэрвэгдсэн ард олонд амьдралын түр цагийн тэтгэлэг олгох гэж байгаа, үүнд нөхвөрийн мөнгө болон тэтгэлгийн гурил будаа багтаж байгаа юм байна. Тэтгэлгийн хэмжээний хувьд хүн тутамд өдөрт 10 юаний нөхвөр, 500 грам гурил будаа олгож, гурван сар олгох юм байна. Өнчин хүүхэд, үр хүүхэдгүй өндөр настан, асарч харгалзах хүнгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сардаа 600 юаний нөхвөр олгож, гурван сар олгох юм байна.

      Эдгээр тэтгэлгийг саадгүй олгохын төлөө, гамшгаас болж амьдралын бэрхшээлтэй болсон ард олны нөхвөрийн мөнгө, тэтгэлгийн гурил будаа олгох ажлын удирдлагаа чангатгаж, тусгай тооцоо хийж, зориулагдсан газарт нь хэрэглэх хэрэгтэй, сахилга дүрэм зөрчсөн үйл ажиллагааг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй гэж гамшигт нэрвэгдсэн нутгийн холбогдох салбарт Иргэдийн засаг захиргааны яам шаардсан байна.

       Сычуаний газар хөдлөлт гарсны дараа, Хятадын засгийн газар авран туслах ажлыг яаралтай зохион байгуулан, ард иргэдийг амжин аврахын зэрэгцээ гамшигт нэрвэгдсэн нутагт эд бараа хангах ажлыг хамгийн их хүчин чармайлтаар зохион байгуулж, ард олны үндэсэн амьдралыг баталж байна. 20-ны өдрийн 14 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газрын гамшгаас авран туслах ажилд оруулсан хөрнөг мөнгө 11 тэрбум 700 гаруй сая юаньд хүрсэн байна. Гамшигт нэрвэгдсэн нутгийн ард иргэдийн амьдралыг эмх цэгцтэй байдалд оруулахын төлөө, холбогдох салбарууд өнөө өдөр шөнөгүй шамдан ажиллаж байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040