Хариулт: Та хэрэв гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахыг хүсвэл Хятадаас танай оронд суугаа элчин сайдын яамд очиж хандиваа өгч болно. Та мөн манай радиогийн виб сайтын Хятадын Улаан загалмай нийгэмлэ, Хятадын Сүн Чинлингийн сангтай хамтран санаачилсан дэлхийн хэмжээний хандивлах үйл ажиллагаанд оролцож болно. Манай виб сайт: http://english.cri.cn/tools/online/crcf/index.htm; http://english.cri.cn/2946/2008/05/301@358023.htm
Хятадын Гадаад хэргийн яамны сүлжээгээр нийтлэсэн мэдээллээс үзвэл, Америк, Саудын Араб, Англи, Герман, Польш, Норвеги, Испани, Белги, Франц, Грек, Эстони, Вьетнам, Мозамбик, НҮБ-ын Дүрвэгсэдийн хэрэг эрхэлсэн газар, Энэтхэг, Тайланд, Сингапур, Кампуч, Лаос, Алжир, Ирланд, Литва, Дани, Шейцар, Чех, Шинэ Зеланд, Бразил, Малайзи, Автрали, Итали, Финланд, Голланд, Хорват, Люксембург, БНАСАУ, Монгол, Турк, Европын холбооны Хүмүүнлэгийн тусламжын газар, Канад, Самоа, Словени, Албани, Иран, Япон, Орос, Киргиз, Серби, Исланд, Пакистан, Олон улсын цагаачдын байгууллаг зэрэг улс орон болон олон улсын байгууллага манай оронд тусламж үзүүлсэн юм байна.
5-р сарын 18-ны өдрийн байдлаар, гадаад орнуудын засгийн газар болон албаны талын байгууллагын тусламжийн нийт хэмжээ 246 сая ам.долларт хүрсэн байна. Япон, Орос, Сингапур, БНСУ зэрэг орны засгийн газар газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт мэргэжлийн авран туслах анги илгээсэн бөгөөд бусад зарим орон холбогдох мэргэжилтэн илгээсэн байна. Үүний зэрэгцээгээр 166 орны удирдах хмүүс болон олон улсын 30 гаруй байгууллагын удирдах хүмүүс Хятад улстай сэтгэлээ хуваалцсан байна.
|