• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 15:18:38    
Вьетнамын Ван Хоай Пуонгийн асуулт: Газар хөдлөөд нэг долоо хоног өнгөрлөө, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний амьдрал тогтвортой болсон уу? Өнөөгийн байдлаар энэ газар хөвлөлтөд хүн хар, эд хөрөнгийн гарз хохирол яг хэдий болж байгаа бэ ? Хятадын засгийн газар Сычуаний ард түмэнд ямар аргаар тусалж байгаа бэ ?

CRI

      Хариулт: Хятадын Төрийн зөвлөлийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлын Ерөнхий командлах газрын 20-ны өдрийн нийтлэсэн мэдээллээс үзвэл, 5-р сарын 20-ны 18 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний 8 баллын газар хөдлөлтөд 40 мянга 75 хүн амь эрэсдэж, 247 мянга 645 хүн бэртэж гэмтсэн байна. 20-ны өдрийн 12 цагийн байдлаар нийт 32 мянга 361 хүн сураггүй байгаа юм байна.

      Сычуань мужийн 14 мянга 207 аж ахуйн нэгж хохирч, эдийн засгийн шууд гарз хохирол нь 67 тэрбум юаньд хүрэв гэж Хятадын Аж үйлвдэр, мэдээлэлжилтийн яам 19-ний өдөр мэдээлэв. Сычуань мужийн зөвхөн зам харилцааны дэд бүтэцийн эвдрэл сүйтлийн хэмжээ 15 тэрбум юаньд хүрлээ, 17-ны өдрийн байдлаар, Ганьсү мужийн зам харилцааны хохирол 1 тэрбум 140 сая юань, Шааньши мужийн 100 сая юань, Чүнчин хотын 60 сая юаниас давсан гэж Зам харилцаа тээвэрийн яам мөн өдөр мэдээлжээ.

      Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны орлогч сайд Жян Ли 20-ны өдөр хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөө гамшигт нэрвэгдсэн нутгийн ард иргэдийг шилжүүлэн төвхнүүлэх болон үндэсэн амьдралыг нь батлах үе шатанд явж байна. Иргэдийн засаг захиргааны яам 700 мянган ширхэг майхан, 80 мянган ширхэг дөхөм орон сууц яаралтай захиалж, ард иргэдийг орон сууцаар хангахаар бүх хүчин чармайлтаа гаргаж байна. 20-ны өдрийн байдлаар, Төв засгийн газар болон орон нутгийн шат бүрийн засгийн газрын оруулсан гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө 11 тэрбум 727 сая юаньд хүрч, Хятадын газар бүхний хүн ардын хандив 13 тэрбум 925 сая юаньд хүрэв. Иргэдийн засаг захиргааны яам, арми, орон нутгуудын иргэдийн засаг захиргааны салбар болон Улаан загалмай ерөнхий нийгэмлэг нь гамшигт нэрвэгдсэн нутагт 278 мянга 462 майхан, 783 мянга 984 дулаан хөнжил, 1 сая 783 мянга 600 ширхэг дулаан хувцас хийгээд 218 сая юаний үнэ бүхий хүнсний зүйл, ундааны ус зэрэг эд бараа хүргэж, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард олныг хоол унд, үйлдвэрлэлийн хэрэгслээр хангаж байна гэжээ. Шилжүүлэн төвхнүүлэх ажил дууссаны дараа, сэргээн босголтын төлөвлөгөө хийх болон бүтээн байгуулалтын үе шатанд түргэн шилжих болно гэж энэ орлогч сайд хэлсэн байна.