• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 15:19:25    
Испанийн сүлжээ ашиглагч Хүго Лонгхигийн асуулт: Орон нутгийн зам бүрмөсөн эвдэгдэснийг CCTV-гийн мэдээллээс харлаа. Авран туслагчид болон эд барааг гамшигт нэрвэгдсэн нутагт яаж хүргэсэн бн ? Өнөө энэ бэрхшээлийг зохицуулж чадсан уу ?

CRI

     Хариулт: Хятадын засгийн газрын виб сайтын 19-ний өдрийн мэдээллээс үзвэл, Өнөөгийн байдлаар гамшигт хүнд нэрвэгдсэн нутагт нэвтрэх амь насны гурван шугам болсон авто замын гол шугмыг засч нэвтрүүлсэн гэж Зам харилцаа тээвэрийн яамны Авто замын газрын дарга Дай Дүнчан хэлсэн байна.

     Төмөр замын талаар, Сычуаньд нэвтрэх төмөр замын дөрвөн гол шугам саадгүй нэвтэрч байна гэж Төмөр замын яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Юнпин хэлсэн байна.

      Агаарын тээвэрийн талаар, газар хөдлөлтөд авто зам, төмөр замын дэд бүтцийн тоног төхөөрөмж ноцтой эвдэгдсэн учраас агаарын тээвэр нь нэг үе гамшгаас авран туслах ажлын баталгааны гол арга болсон байна. Агаарын тээвэрийн компаниуд хүчин чадлаа дайчлан хүн хар, эд бодис амжин тээвэрлэж, маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Иргэний агаарын тээвэрийн удирдах газар нь агаарын тээвэрийн 30 компаниас нийт 150 онгоц татаж, 35 мянга гаруй хүн, 5685 тонн эд бараа тээвэрлсэн байна гэж Хятадын агаарын тээвэрийн удирдах газрын Тамгын газрын орлогч дарга Ван Чан-и хэлсэн байна.