Хариулт: Энэ газар хөдлөлт нь 1949 оноос хойших эвдэн босниулсан хэмжээ нь хамгийн их, нөлөөлсөн хүрээ нь хамгийн өргөн газар хөдлөлт болсон байна. Хятадын Шинжлэх ухааны академийн Тогтвортой хөгжлийн стратегийн судалгааны ерөнхий судлаач, Төрийн зөвлөлийн зөвлөх профессор Ниү Вэньюань 20-ны өдөр хэлэхдээ, энэ газар хөдлөлтийн Хятад улсад учруулсан эдийн засгийн шууд гарз хохирол 130 – 150 тэрбум юаньд хүрч, сүүлийн арван жилийн Хятадын байгалийн төрөл бүрийн гай гамшгийн учруулсан гарз хохиролын нийлбэрийн 70 – 75 хувьтай тэнцсэн байна. Гэвч Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны бүс нутгийн тархалт нь их өргөн, эдийн засгийн гол гол нутаг нь дорнод болон төв хэсэгт төвлөрч байгаа, энэ газар хөдлөлт нь Хятадын баруун өмнөд нутагт байгаа Сычуань мужид маш нөлөөтэй боловч харин Хятадын эдийн засгийн ерөнхий байдалд нөлөөлөхгүй юм гэжээ.
Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны мэдээллээс үзвэл, 22-ны 12 цагийн байдлаар, Хятад улс дотоод гадаадын нийт 21 тэрбум 416 сая юаний хандив хүлээж авсан бөгөөд түүний 12 тэрбум 579 сая юань нь дансанд орж, гамшигт нэрвэгдсэн нутагт нэг тэрбум 915 сая юань өгөөд байгаа юм байна.
|