• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-03 10:06:41    
Газар хөдлөлтийн гамшигт өртөн эсэн мэнд гарсан хүмүүст ямар туслалцаа үзүүлж байгаа бэ?

CRI

      Хариулт: Вэньчуаний газар хөдлөлт болсны дараа амь насыг аврахтай нэгэн адил чухал ажил нь үзэл санаа болон сэтгэл санааны тусламж байгаа юм. Эсэн мэнд гарсан хүмүүст сэтгэл санааны туслалцаа үзүүлэхийг засгийн газар нийгэм нийтээрээ ихээр анхаарч байна.

     Хятадын Эрүүл мэндийн яам 5-р сарын 15-ны өдөр сэтгэлийн хямралыг арилгах төсөл хэрэгжүүлж, 5-р сарын 19-ний өдөр сэтгэхүйн эрүүл мэндийн хямралд туслалцаа үзүүлэх зарчим нийтлэн хэрэгжүүлж, олон газрынханыг жаан жолоодсон байна. 5-р сарын 20-ны өдрийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн яам эмчилгээний анги, хизгээс сэргийлэх анги зэргийг байгуулахаар дамжин мэдрэлийн салааны 171 эмчийг Чэндү, Мян-ян, Пин-ү, Дэ-ян, Ший Фан зэрэг газар томилон очуулж, сэтгэл санааны тайтгаруулах ажил хийлэгсэн байна.

      Үүний зэрэгцээ Хятадын боловсролын салбарын эрдэмтэд ч гамшигдсан районы дунд бага сургуульд сэтгэл санааны тайтгаруулах хичээл нээх сдандарт шаардлага боловсруулан гаргасан байна.

      Газар хөдлөлтийн гамшигаас эсэн мэнд гарсан хүмүүсийн сэтгэл санааны хямралыг зөвөөр тайлах хэрэгтэй. Энэ тэргүүнд ёс бус харицах, солицохоос сэргийлэх хэрэгтэй. 2-рт, тэдний сэтгэл санаагаа илэрхийлэхийг хүндэтгэх хэрэгтэй, тэдэнтэй хамт байж, тэдний үгийг илүү сонсох нь тэдэнд тус дэмжилэг болох юм. 3-рт, тэдний ирээдүйн амьдралдаа хүсэл эрмэлзэлтэй болоход туслах хэрэгтэй гэж сэтгэл зүйн эрдэмтэд уриалж байна.