
Хятадын тамирчин Түнь Внь жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдаж, Японы тамирчин Маки Цүкадагийг ялж, аваргаллаа.

Хүрэл медалийг Словенийн бөх Лүкижа Полавдер болон Кубын бөх Идализ Ортиз хүртэж, уг тэмцээнд өрсөлдсөн Монгол улсын тамирчин Д.Цэрэнханд хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубын бөх Идализ Ортизтай барилдаж, 1:15 минутад цэвэр ялагдсанаар хүрэл медаль хүртэх боломжоо алдлаа.
1 2
|