Урьхан: Одоо Монгол улсын сүлжээ ашиглагчдын асуусан асуултыг танилцуулъя:
Munkhbat:Sain baitsgaana uu? Ta bugdyn ajil uilsed amjilt husiye. Bi Tanai web site-g uzeh mash ih durtai. Hyatad uls suuliin 30 jil hugjliinhee ehlelyg tavij 2010 ond Delhiid anh udaagaa hugjij bui orond Delhiin yarmag boloh gej buid tun talarhaj baina. 2010 ony yarmagt ochij uzeh bodoltoi baigaa. Ene talaar medeelel ugvul talarhah baina.
Yanjin :Sain baitsgaana uu? Tanai xamt olond shine odriin mend xurgeye. i-net uulzalt zoxion baiguulj baigaad bayarlalaa, xyatad uls suuliin guchin jil usrengui xogjson, uund gadaadiin xorongo oruulaltiig yaj ixeer tatsan be? uunii talaar xariult avch ogno uu.
Zaya:Hyatadiin 30 jiliin hogjil devshil yneheer bishirmeer, gaihgmaar hurdatstai baigaa. Gehdee minii setgel tugsheej bui bodlogo bol hyatadiin huisiin haritsaanii tuhai asuudal yum. Tsaashid hyatad yls 1 huuhdiin bodlogoo herhen shiideh bol? ygyi bol yamar negen torol sadangui gantsaardmal humuusiin too mash iheer nemegdeh yum shig sanagdaj baina.
Batzaya.ch:Sain baina u,Tuvd Beijingiin hoorond tavigdsan tomor zamiin tukhai delgerengui medeelel avah bolomjtoi yu. Tuuh, bosson ortog, dalain tovshinoos deesh heden metrt baidag geh met...
Mon Mongol hun zorchihod haanaas bilet avdag yamar unetei biadag. Ochood buudallah gazriin une hansh medee baival bur sain baina. Ooroor helbel bi tomor zamaar Tuvd oroh huseltei baigaa yumaa.
Урьхан: Та нар өөрийнхөө сайн мэддэг, бүрэн хариулт өгч чадах зүйлээ хэлж болно. Сүрэнжав гуай эхэлнэ үү?
Сүрэнжав: За баярлалаа. Сонсогчид, сүлжээ ашиглагчдын тавьж байгаа бүх асуултанд нэг мөр хариулт өгөх арга байхгүй. Тэгэхээр түүвэрлээд заримд нь өөрийн хэр хэмжээгээр хариулъя. Энэ өөрчлөн байгуулалт, нээлттэй бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг татан ашиглах асуудал бол Хятадын засгийн газрын ухаантай алдартай удирдагчид, ялангуяа Дэн Шаопиний бодож олсон ухаан юм. Энэ ухаан эцсийн бүлэгт Хятад орныг дэлхийн шилдэг гүрэн болгосон учиртай. Би энд нэг эдийн засгийн хүч далайцыг жишээ татаж хэлмээр байна. Өнөөдөр Хятад улсын валютын нөөц дэлхийн аж үйлдвэр хөгжсөн долоон орны бүх валютын нөөцийг нийлүүлснээс давж гарчээ. Энэ бол эцсийн үр дүн биш, харин тэрбум гурван зуун сая ард түмний аж амьдралыг өөд нь татсан байна. Өөрөөр хэлбэл, энэ гучин жилд хятад хүний ухаан бодол, хятад хүний сэтгэлгээ, үзэл санааг чөлөөлсөн явдал юм. Үүнийг би хамгийн гол ололт гэж боддог. Хүний ухаан бодлыг өөрчилж, хүнийг хөгжүүлж, хүний амьдралыг дээш нь татаж, хүн бүхнийг баярлуулж, хүн бүхийг аз жаргалд хүргэнэ гэдэг бол агуу их үйлс гэж боддог. За тэр бүхний алийг би хариулах вэ? Тэр төвдийн төмөр зам гэдэг чинь гималайн уулсын сээр нуруун дээр тавьсан, дэлхийн далайн түвшнээс хамгийн өндөрт хийгдсэн хятадын бүтээн байгуулатын нэг том гэрч юм. Бас далай дээгүүр, 36 км урт Хан-жөүгийн буланд тавьсан том зам байна. Дэлхий дээр үүн шиг ийм том зам байна уу? Бас гурван хавцалд байгуулсан усан сан байна. Энэ усан цахилгаан станц бол энэ эрин зууны том бүтээн байгуулалт. Энэчлэн бүгдийг тоочих цаг бидэнд алга, тийм учраас би энэ хэдэн жишээг дурьдаж байна.
Урьхан: Үнэхээр таны хэлсэнчлэн өөрчлөлт хийхэд үзэл санааг чөлөөлөх нь маш чухал байдаг. Энэ үндсэн дээр өөрчлөлтөө урагштай хийж чадаж байна. Сүүлийн гучин жилд Хятад улс дэлхийг шагшуулмаар дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн. Гучин жилийн турш, Хятадын GDP нь жил болгон дунджаар 10 % орчим өсч байгаа. Эдийн засгийн ерөнхий хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээр байранд орсон. Ядуу хүн амын тоо нь өнгөрсөнд 250 саяаас өнөөдрийн 14 сая хүртэл хасагдсан. Ийм баримтуудыг хэлээд байвал дуусашгүй дээ.
Сүрэнжав: Надад нэг юм санаанд орлоо. Сонгуулийн сурталчилгааны үеэр, Америкийн шинээр томилогдсон Ерөнхийлөгч Обама юу гэж хэлсэн бэ гэхээр, Би ерөнхийлөгч болчихоод, Хятад улсыг багтааж хүчирхэг найм биш, есөн улс болгоно гэж хэлсэн байдаг. Энэ бол маш сайн үг. Цаанаа нэг юм хэлж байгаа шүү дээ. Үнэн юм хэлж байгаа хүнд хүн баярладаг л байхгүй юу. Тэгэхээр ирэх жил хүчирхэг найм гэхгүй, хүчирхэг ес гэж хэлэхнээ дээ. Тэр 9-д хамгийн хүчирхэг нь энэ Хятад улс байх юмаа гэж хэлмээр байна.
Урьхан: Ийм өндөр үнэлгээ өгсөнд их баярлалаа. За Начин гуай, та сая хэлсэн. Эрдэм шинжилгээнийхээ ажлын дагуу хятадын дотоодын олон газраар явсан гэж. Шиньжян, Төвд район гэхчлэн. Тэгвэл Хөх нуур, Төвдийн өндөрлөт тавьсан төмөр замын талаар сүлжээ ашиглагчдын асуусан асуултад хариулт өгөх үү?
Начин: Энэ талаар сүлжээ ашиглагчид өөрийн хэмжээнд мэдээлэл өгч болмоор байна. Хөх нуур, Төвдийн төмөр зам бол манай улс төдийгүй дэлхийн хамгийн өндөр газарт байгаа төмөр зам болно. 2001 оны 2 сарын 8-нд Хятадын засгийн газраас зөвшөөрч байгуулсан, нийт урт нь 1118 км, далайн түвшнээс 4000 метр өндөрт байгаа төмөр зам гэхэд л 900 км урт. Тэгвэл билетийн үнэ нь онгоцоор Чэндү хотоос Лхас хот хүрэхэд 2400 юань, Бээжин хотоос Лхас хот хүрэх төмөр замын билет 700 юань орчим. Өөр ямар хувиралт байхыг мэдэхгүй. Энэ вагон бол маш их тохилог тав тухтай.Төвдийн энэ төмөр замаар 2010 он гэхэд 1 сая гаруй хүн зорчих төсөөлөл бий. За тэгээд сүлжээ ашиглагчид Дэлхийн яармаг гэж бас асуусан байна. Энэ нь 2010 оны 5-р сарын 1-ний өдрөөс 10-р сарын 31ний өдөр болтол Шанхайд болох юм байна. Үүнд 200 гаруй улс орны олон улсын ажиллах хэсгүүд оролцож, өөрийн бүтээл бараа таваараа дэлгэн үзүүлэх юм. Яармагийн гол сэдэв нь хот болно. Манай амьдрал улам сайхан болох ёстой гэдгийг хотын сэдвээр дэлгэн үзүүлэх юм. Орон сууц, зам нэвтэрлэг гээд хотын хүн ардын хэрэглэх боломжтой бүхий л зүйлийг дэлгэн үзүүлэх болно. Хотын ирээдүй бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг агуулгыг яаж сүвэгчлэх вэ гэснийг үзүүлэх юм.
Урьхан: Баярлалаа. Та сүлжээ ашиглагчдын асуусан асуултанд харилуллаа. Тэгвэл миний сонирхож байгаа бас нэг зүйл байна, Сүрэнжав гуайгаас асуумаар байна. Та анх 1987 онд Хятадад ирж байсан, тиймээ?
Сүрэнжав: Тийм.
Урьхан: 1987 онд би Бээжинд ирээгүй л дээ.
Сүрэнжав: За энэ асуултад би хариулья. Би 1987 оны 9 сарын 19-нд хятадад хөл тавсан хүн дээ. Тэгээд Ляо Нингийн их сургуульд хятад хэлний дадлага хийж байсан, тэгэхээр хорин нэгэн жилийн өмнөх байдал нүдний харагдаж л байна.
Урьхан: Ямаршуухан байдалтай...?
Сүрэнжав: Тэр үед өөрчлөн байгуулалт ид хүчээ авч байсан үе юм. Арван жил орчим таваарын эдийн засаг гэж хэлж байгаад зах зээлийн эдийн засаг гэж хэлэх болсон. Би ХКН-ын сүүлийн гурван удаагийн их хуралд сэтгүүлчийн хувиар оролцсон. Тэгээд хурлын илтгэлийг уншсан, бас заримыг нь орчуулсан. Сая Начин гуай хэллээ л дээ. 2010 оны Шанхайн яармаг, 2008 оны Бээжингийн олимп гэдэг хоёр агуу их юм буй. Олимпийг өрсөлдөж байгаад эрхийг нь авсан. Дэлхийн яармагийг үхэн өрсөлдөж байгаад эрхийг нь авсан. Үүнийг хамгийн хүчирхэг орон л авна ш дээ. Бас нэг хэлмээр юм байна. Олимп зохион байгуулсан Азийн гуравдах орон нь Хятад улс юм. Энэ нь цаанаа учиртай. Олимп зохион байгуулбал дэлхийн тэргүүний хөгжилтэй орны тоонд албан ёсоор ордог. Тэр яармагийг зүгээр ч нэг улс хийчихдэг юм биш. Тэгэхлээр улс орон хөгжилтэй бол хөгжлийг дагаад олимп ч ирнэ, яармаг нь ч ирнэ.
Урьхан: Энэ нь улс орны ерөнхийлсэн хүчин дээшилж байгаагийн бодитой илрэл дээ.
Сүрэнжав: Тийм, ерөөсөө энэ чинь л гэрч нь юм шүү дээ. Зүгээр нэг улс орон олимп, дэлхийн яармаг зохион явуулчихна гэж байхгүй.Тийм учраас энэ баримтууд бол Хятад гэдэг улс орон асар хурдтай, нүсэр хол алхаагаар хөгжиж байгааг гэрчилж байгаа юм.
Урьхан: Тэгвэл наяад оны үед байшин барилга ямар байсан, хүмүүсийн өмсөж зүүсэн нь ямар байсан бэ? Та энэ талаар сонсогчдод хэлбэл илүү үнэмшилтэй байх даа?
Сүрэнжав: Хорин хэдэн жилийн өмнө, намайг Мугдэн хотод байхад арай өөр байлаа. Юм хямд төсөр ч байлаа. Өвлийн цагт гадаа майхан татчихаад, амаа ороолтоор ороочихоод наймаа хийж байсан. Өнөөдөр Бээжингийн том том захууд, Улаан гүүрийн зах, Я Бао лүгийн зах л гэнэ... тэнд даарч хөлдөх юм байхгүй. Өөрөөр хэлбэл улс нь хөгжихөөр хүн нь жаргачидаг юм байна.
Урьхан: Хүмүүс нь улам царайлаг болж байгаа биз дээ?
Сүрэнжав: Улам царайлаг, улам нуруулаг, улам нүдэнд нь галтай, нүүрэнд нь баясалтай болж байна. Угтаа улс орон, төр засаг гэдэг бол хүний төлөө л байх ёстой юм. Хятадын Засгийн газар бол хүчтэй, хүчирхэг засгийн газар юм шүү. Энэ дэлхий дээр үүнийг би олон түмэн сонсогчидод монгол хүн болсоны хувьд өөрийнхөө амаар хэлэх ёстой гэж бодож байна. Бүх улс орны эцсийн зорилго нь хүмүүсийнхээ аж амьдралыг хурдан сайжруулах л явдал гэж би боддог. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао 2007 оны хоёр их хурлын дараа хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, шинэ хөдөө тосгон байгуулахын тулд тариачдыг татвараас чөлөөлнө гэсэн. Мөн тэр хурал дээр нэг их сайхан үг хэлсэн. Далай дээр явж байгаа усан онгоцнуудын хурдыг хамгийн удаан явж байгаа онгоцны хурдаар нь тогтоодог юм. Өөрөөр хэлбэл, 800 сая тариачдын амьдралыг зохицуулаагүй байгаад бид Хятад улсыг ихэд хөгжүүлэв гэвэл үнэн ёсонд нийцэхгүй гэж хэлсэн байдаг. Ерөнхий сайд нь ийм ухаантай юм хэлдэг болохоор ард түмэн нь төрдөө залбирч явдаг биз дээ.
Урьхан: Баярлалаа. Начин гуай, та бол Төвийн үндэстний их сургуулийг дүүргэсний дараа Хятадын Үндэстний хэвлэлийн газарт очиж ажиллаж байсан. Тэгвэл тэр үеийн байдлаа эргэцүүлэх үү?
Начин: 30 жилийн хөгжил гэж ярихын тулд би нэг зүйлийг жишээ болгоё доо. 30 жилийн өмнө манай гэрийн ахмад нэг хувцасаар хэдэн жилийг элээдэг байсан. Би 1979 онд Бээжинд ирэхдээ хөдөө шигээ нөхөөстэй өмдтэй явж байсан. Тэгвэл оюутан байхдаа нутагтаа харихдаа хоёр хонож байж хүрдэг байв. Тэр үед нэг л автобус байсан. Аймгийн төвөөс хошууны төв хүртэл, хошууны төвөөс сумын төв хүртэл нэг л автобус байдаг бөгөөд дамжиж явдаг. Намайг төрөх үед миний аав нэг удаа гэртээ харихдаа долоо хонож байж хүрч байсан гэдэг юм. Яагаад гэвэл зам цасанд дарагдаж, автобус суухын аргагүй хүн ихтэй байсан гэсэн.
Урьхан: Чихэлдээд цонх монхоор нь ордог байсан биз дээ?
Начин: Тийм, чихэлдээд хэцүү, хэцүү. Одоо бол харин зам харилцаа их дөхөм болж, такси, автобус, метро гээд ямар ч унаа бүр байна. Аав маань тэр үед хориодхон хоногийн чөлөө авдаг байсан. Тэгтэл гэртээ харих замдаа бүтэн долоо хоногийг зориулдаг байж. Одоо би гэртээ харихад дөрөвхөн цагт аймагтаа хүрээд, аймгаасаа хошуу хүрэхэд нэг цаг хагас л явна. 600 км замыг 6 цаг л эвхэж байгаа гэсэн үг. Орон сууцны талаар гэвэл би их сургуулиа дүүргээд хэвлэлийн хороонд байхдаа үнхэлцэг шиг жижигхэн гэрт хоёр айл амьдардаг байсан. Тэр бол 90-ээд оны эхэн үе, улсаас гэр өгдөг байсан. Түүнийгээ олон жил хүлээдэг байсан. Арван жил хүлээдэг ч байна, арван таван жил хүлээдэг ч байна. Би бол долоон жил хүлээгээд 2000 онд байранд орсон. Одоо бол тийм бишээ, залуучууд мөнгөтэй л бол ямарч орон сууцанд орж болно. Бидний тэр үед бол мөнгөтэй ч гэсэн гэр олдохгүй, түрээсний байр ч байхгүй байсан. Бас тэр үед нэг цаг зочин дайлахад нэг сарын цалингаа дуусгачихдаг байсан. Би бол сарын цалингаа 10 өдөрт л дуусгадаг байв.
Урьхан: Сүүлийн хорь хоног нь яах вэ?
Начин: Сүүлийн хорин өдөр нь аав ээжээсээ авна, хүнээс зээлнэ, мөнгө олох гэхээр мөнгө олох газар ч байхгүй байсан.
Урьхан: Өнөөдөр Бээжингийнхэний цалин хөлс нь нэмэгдсэн шүү дээ.
Начин: Би дөнгөж ажилд гарч байхдаа 117 юаний цалин авдаг байсан. Тэр нь 1991 онд, тэр цалингаараа аав ээждээ бэлэг аваад, найз нараа дайлаад дараа өдөрт нь дуусгачихдаг. Түүний хоёр жилийн дараа 300 юань болсон, энэ нь өндөрт тооцогддог ч бас л болдохгүй байсан. Энэ бол 1993 оны үе, тэр үед нэг хоёр жилээр цалин ихээр өсч байсан. Одоо бол найз нөхдөө дайлахад ямарч асуудалгүй болсон. Энэ дөрвөн талаар бол би биеэрээ мэдэрсэн хүн дээ.
Урьхан: Саяын Сүрэнжав ахын хэлсэг шиг царай нь хүртэл гэрэл гялбаатай болчихсон байна даа.
Сүрэнжав: Би нэг юм хэлчихе. Би 1988 онд энд сурч байхад 260 юаний цалинтай байсан, харин бидэнд хятад хэл зааж байсан Шю овогтой багш маань тэр үед наяхан юаний цалинтай байсан гэж ярьж байсан. Энэ хөгжлийн талаар Вэн Жябао хэлсэг үгийг та нар сонссон уу, үгүй үү? Тэр ард түмэн бол хөөр баяртай амьдрах ёстой гэж хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг юм гэхээр Хятадын суут яруу найрагч Ай-чины шүлгийн сонгодог мөр бадгуудаас иш татаж, "Цэцэг алагласан их газраас асуу, цөнгөө түрсэн гол мөрнөөс асуу" гэж хэлсэн үг юм. Тэр нь Хятад оронд хичнээн жил мөсдөөд байсан тэр нийгэмд тэр юм байхгүй болсон. Одоо энэ орон хөгжсөн гэдгийг хар гэж байгаа юм, тиймээ. Тэр цөнгөө түрсэн гол мөрөн гэдэг чинь одоо энэ хөгжил, энэ юм бол мөс биш гол ус боллоо гэснийг үүнээс асуу гэж байгаа юм.
Урьхан: За ер нь цагийн хараагаас болж, сүлжээ ашиглагчдынхаа асуусан тэр бүх асуултад хариулт өгч чадахгүй боллоо. Сүлжээ ашиглагчид маань mon@cri.com.cn мэйл хаягаар үргэлжлэн бидэнтэй холбоо барьж байгаарай, та бүхэнд хариулт өгөхөд бид бэлэн байна. За бидний ярилцлага ч өндөрлөх дөхөж байна.
Сүрэнжав: Баярлалаа. Сүлжээ ашиглагчид, сонсогчиддоо хандаж энэ дашрамд шинэ жилийн цогтой халуун мэнд дэвшүүле. Бас биднийг урьж энэ интернет ярилцлаганд оролцуулсан та бүхэнд баярлалаа. Бүх юм сайн сайхан байх болтугай.
Начин: Та бүхэндээ баярлалаа, эх орон минь бат орших болтугай, эх орны минь хөгжил бат орших болтугай, ээж минь урт наслах болтугай, эх орны минь хөгжил дэвшил зуун зуун жилээр өнө мөнхөд бадрах болтугай. Мөн ХОУР –гийн ажил үйлс эх орныхоо хөгжил дэвшилтэй зэрэгцэн цэцэглэн хөгжих болтугай гэсэн ерөөлийг та бүхэндээ дэвшүүлье.
Урьхан: Их баярлалаа, ерөөл бат орших болтугай. Орсон бороо гийж ирсэн зочин буцдаг гэдэгчлэн энэ удаагийн нэвтрүүлэг маань өндөрлөх болж байна. Ярилцлагынхаа эцэст Ө. Начины шүлэг, Цэцэнцогтийн ая "Бурхан сэтгэлт аав минь" ая дуугаар эл ярилцлагаа өндөрлүүлье.
Намиандаа дийлдсэн буурал хайлс шиг Бөртийх бараа нь үгийлэгдээд байх юм Намрын намартаа гандсан дэвэл нь Бөгчгөр нуруунд нь элбэгдээд байна. Газрын холоос санасаных нь хариуд Гартаа юутай очлоо доо, би чинь Доголдож тусанхан алхаж явахад нь Тохойноос нь хэзээ ч түшлээ дээ, би Жаргалын торгон дээр тоглуулаагүй ч Аргалын галаар намайгаа дулаалсан Бурхан сэтгэлт ээж минь Буянаа эдлэх болоосой Буурал хорвоон будан Бодолд нь бүү л буугаасай....
Урьхан: Бид ер нь эх орныгоо энэрэлт ээжтэйгээ зүйрлэдэг. Эх орныхоо өөрчлөлт нээлтний 30 жилийн ойд зориулсан интернет ярилцлага өндөрлөх дашрамд эх орныхоо эснэл мандал, хөгжил цэцэглэлтэд чин сэтгэлийн ерөөлөө дэвшүүлж байна. Манай ярилцлаганд оролцсон Сүрэнжав гуай, Начин гуай болон сүлжээ ашиглагч та бүхэнд баярлалаа. Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхийг хүсэн ерөөе. Интернет ярилцлагыг бэлтгэсэн Баатар, Болор, Хүчит, Урьхан, Алтаннавч, Хариуцлагатай редактор Цэцэн, уран сайханы зөвлөх Монгол улсын мэргэжилтэн Чулуунцэцэг, Рэнчинсоо, Уртнасан.
2008 оны 12 дугаар сарын 21
|