• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-19 18:16:12    
Өлзийбатын Начин

Хятадын Олон Улсын Радио

Газар тэнгэрийн хормой залгаад
Ганган хун шиг монгол гэр цайвалзаад
Хөхрөх нутаг минь шөнийн зүүдэнд эргэж
Хөөрхий эжийн минь бараа хараанд минь бүрэлзсэн
Хүсэл зоригийг минь хөвчилсөн
Хөх Монголын өндөрлөг мину
Балар цагаас тэмүүлж ирсэн
Баларшгүй итгэл мину
Хайраа би тандаа өргөю
Ерөөлөө би тандаа дэвшүүлю.
Таньдаа өргөю...

     Эх нутаг, элгэн саднаа үгүйлэн санагалзсан энэ сайхан яруу тунгалаг эгшиг 90 оны сүүлчээс олон хүний шүтээн дуу нь болж, чухам тэр л цагаас эхэлж Ө.Начин гэсэн нэр зон олонд танил болж ирсэн.

    Ухаан сайтын үзэг хурц,
    Удам сайтын унага хурдан
    Ө.Начин 1970 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаан-хад хотын Байран баруун хошууны Цэцэн-билэгийн Өлзийбатын үр болон заяаж, нарт хорвоог баясгах найраг шүлгийн зөөлөн аялгуунд өлгийдүүлжээ. Ийн өгүүлэхийн учир гэвээс Начингийн өвөг, өвгийн өвөг гээд нутаг усандаа зартай найрагч хүмүүс байжээ. Хэлд орох цагаасаа л үгийн гайхамшигийг мэдэрч өссөн Ө.Начин 15-хан насандаа яруу найргийн жолоог атгалцаж, хамгийн анхны шүлгээ бичиж байсан гэдэг.

     Орчлон нараар гэгээрдэг
     Хүн эрдмээр гэгээрдэг
     Ө.Начин Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний уран зохиолын судалгааны газарт ажиллаж, эрдэм шинжилгээний судалгаа болон уран бүтээлээ туурвиж байна. Үүнээс гадна, Ө. Начин бас аспирантын удирдагч багш, доктор, Хятадын Монгол уран зохиолын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хятадын үндэстний цөөнхийн уран зохиолын нийгэмлэгийн гишүүн гээд ид гал цогтой ажиллаж байна.