• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган чуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн дээд эрхт байгууллага—Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган 5-ны өдрийн үдээс өмнийн 9 цагт Бээжинд чуулж эхэллээ. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнв Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нарын зэрэг нам төрийн удирдагчид чуулганд оролцов.

     Чуулганыг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ү Бангүө даргалж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Төв засгийн газрын өмнөөс Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3000 шахам төлөөлөгчид хандан Засгийн газрын ажлын тайлан хийлээ.

 

     8 хоног хагас хуралдах уг чуулганы хугацаанд, төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайлан, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны ажлын тайлан, Ардын Дээд Шүүхийн болон Ардын Дээд Прокурорын ажлын тайланг хяна хэлэлцэх бөгөөд жил тутмын төлөвлөгөө болон төсвийн тайланг хянан шалгаж батлах болно. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав\

Холбогдох булан
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе