• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

П.Бадарч: Ээж гэдэг бол энэ ертөнцөд бурхан бүтээсэн гэгээнтэн юм

CRI       (GMT+08:00) 2017-05-04 09:34:26

     Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагынхаа хүндтэй хойморт ардын уран зохиолч, төрийн шагналт, Д.Нацагдоржын шагналт, СГЗ, "Болор Цом"-ын эзэн зохиолч яруу найрагч Пунцагийн Бадарч гуайг урьлаа. Анхны ном "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн", "Хэрлэнгийн цэцэг", "Нутгийн дуу", "Би энэ байна", "Тэнгэрийн хос од" зэрэг арав гаруй ном, мөн "Чингис хаан" дуурийн цомнол, "Чингис хааны дөрвөн хатан" дуурь, "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай", "Монгол бүсгүй", "Дархадын цэнхэр хотгор" зэрэг зуугаад дуу, бас олон арван шилмэл зохиол бүтээлээрээ уншигч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн буурал найрагч бол Пунцагийн Бадарч гуай юм.

    Д.Нацагдоржын шагнал хүртсэн түүний "Есөн эрдэнийн орон" хэмээх ховорхон найраглал, мөн "Болор Цом" авсан "Тэмээ" хэмээх шүлэг, түмний ээжийг санагдуулж тунгалаг халуун нулимсыг нь асгаруулсан "Эхийн сэтгэл" хэмээх шүлгийг нь мэдэхгүй хүн ховор биз ээ. Одоо тэрээр дурсамж номуудаа бичиж баринтаглаад тун ч зав муутайн дээр ирэх 8-р сард түүний "Чингис хаан" дуурийн цомнолыг Америкийн хятад гарвалтай хөгжмийн нэрт удирдаач Бээжин хотноо тоглуулах болсон явдалд сэтгэл баясан сууна.\ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе