• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчид Торонто хотноо хэвлэлийн бага хурал хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-03-21 15:36:53

     БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчид 20-ны өдөр Канадын Торонто хотноо хэвлэлийн бага хурал хийж, хэвлэл мэдээллийнхний нэгдсэн сурвалжлагад хариулт өгсөн байна.

     Олон улсын санхүүгийн хямралаас Төвдэд үзүүлж бий нөлөөний талаар CBC-ийн сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулах үед, төлөөлөгчдийн тэргүүн, БХАТИХ-ын төлөөлөгч, Төвдийн Өөртөө Засах Районы АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Шингза Тензинчожа хэлэхдээ, Төвдэд ихээр нөлөөлж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ нь Төв засгийн газраас Төвдэд үзүүлж бий хөрөнгө мөнгө болон дэмжлэг туслалцааны эрч хүч маш их байгаатай холбоотойн зэрэгцээ, улсаас Төвд болон бусад муж районд дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого авч байгаатай ч холбоотой юм гэж тэмдэглэжээ.

     Төв засгийн газар болон Далай ламын бие төлөөлөгчтэй хэлэлцээ хийх асуудлын тухай ярих үед, Шингза Тензинчожа хэлэхдээ, Төв засгийн газраас Далай ламд авч байгаа бодлого бол ямагтын бөгөөд тодорхой, хэлэлцээ зөвшилцөл хийх хаалга хэзээд нээлттэй юм. Далай лам эх орноо хагалан бутаргах ажиллагаагаа үнэн орхидог л юм бол, Төв засгийн газар түүний бие төлөөлөгчтэй хэзээ ч гэсэн хэлэлцээ хийж болно гэлээ.

     Далайн ламын дэвшүүлсэн "Дундын зам", "Их төвд" гэснийг хэрхэн үнэлэх тухай сурвалжлагчийн сонирхсон асуулталд Шингза Тензинчожа хариулахдаа, "Дундын зам" гэгчийн гол чухал агуулгын нэг нь "Их түвд" гэгчийг байгуулах явдал юм. Түвд бол Хятадын салгаж болшгүй нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн, "Их төвд" гэсэн нь бусад үндэстнүүдийг "Их төвд"-ээс гарахыг шаардсан төдийгүй, тэнд байрлаж эх орныхоо дархан хилийг хамгаалж бий Ардын Чөлөөлөх Армийг ч тэндээс гарахыг шаардсан байна. Эдгээр нь үндэсний бүрэн эрхтэй холбогдож байгаа юм. Далайн ламын дэвшүүлсэн "Их төвд" гэсэн энэ хэллэгийн ёсоор болгох юм бол, улс орны бүрэн эрх гэж хаана байхав ? гэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе