|
|
||
Төвд нь сая олон хамжлагын боолын чөлөөлөгдсөний дурсгалт өдрөө угтах гэж байгаа үеэр, манай радиогийн сэтгүүлч Төвдөд хүрч сурвалжилга хийж, ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилд Төвдийн улс төр, эдийн засаг, соёл, хүн ардын амьдрал жич нийгмийн хөгжил зэрэг олон салбарт гарсан шинэ хөгжил, шинэ өөрчлөлтийг тал бүрээр мэдээлсэн байна.
Лхас хотын Чэньгуань дүүргийн Лүгү хорооллын 7-р хүрээнд амьдарч байгаа Нямцэрэн настан энэ жил 76-тай, тэрээр Төвдийн шинэ хуучин хоёр үеийн амьдралыг харьцуулж, хялбар бус ирсэн өнөөгийн амьдралаа маш нандигнан хайрлаж байна. 50 жилийн өмнөх феодалын хамжлагын байгуулалт хуучин Төвдөд, Нямцэрэн хамжлагын эзнийд хар хатуу ажил хийж байжээ.
Тэрээр эргэн санж хэлэхдээ: "Залуу үед амьдрал маань маш хүнд хэцүү байлаа, хоол, хувцас, орон байр гэж маш л бэрхтэй байсан юм. Өдрийн гурван цагийн хоолондоо хэзээд чадахгүй, цаашлаад өдөрт ганц цагийн хоол ч идэж байсан. Жилийн дөрвөн улиралд ганц навтархай хувцас өмсөж, гутал ч үгүй байсан болохоор, өвөл маш хэцүү байсан. Тухайн үед хамжлагын эзний дарамтад байснаар, хамжлагын боолын амьдрал хатуу бэрх байдалд байсан мөртөө эрх чөлөө ч үгүй байсан юм" гэжээ.
Хуучин Төвдөд, Төвдийн хүн амын 95% -аас дээших хамжлагын тариачид болон боолчууд ямар ч газар тариа, үйлдвэрлэлийн бусад хэрэгсэл гэж байсангүй. Биеийн эрх чөлөө, улс төрийн байр суурь гэж өчүүхэн ч байсангүй болохоор, хамжлагын эзэнд түшихгүй байхын аргагүй байсан юм.
1959 онд Төв засгийн газраас зарлиг буулган, Төвдийн урвалгааныг төвшитгөсний дараа, хамжлагын тариачид болон боолуудыг чөлөөлснийг мэдэгдэж, бусдад түшсэн харилцааг цуцлан, хамжлагын тариачид болон боолчуудын амь насны аюулгүй байдал, биеийн эрх чөлөө нь тэр цагаас хойш шинэ Хятад улсын үндсэн хууль болон хуулиар баталгаажсан байна. Үүний зэрэгцээ, феодалын хамжлагын эздийн газар тарианы өмчлөлийн дүрмийг цуцалсан байна. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, ардчилсан өөрчлөлтийн явцад, хамжлагын эздийн нийт 2 сая 800 мянга гаруй га газрыг хурааж авсан буюу худалдан аваад 200 мянган өрх, 800 мянган хамжлагын тариачид болон боолуудад хувааж өгчээ.
Улс төрийн байгууллын талаар, ардчилсан өөрчлөлтөөр хуучин Төвдийн улс төр шашин нэгдсэн улс төрийн байгууллыг цуцлан, улс төр болон шашныг салгасан байна. Ингэснээр Төвдийн ард түмний шашин шүтлэгийн эрх чөлөөг үр ашигтай баталсан төдийгүй, мөн Төвдөд ардын ардчилсан улс төрийн тогтолцоо тогтооход үндэс суурь тавьж өгсөн байна. Дараа нь Төв засгийн газар бас Төвдөд үндэстний районы өөртөө засах дүрмийг алхам алхмаар хэрэгжүүлжээ.
1965 оны 9-р сард Төвдийн Ардын Төлөөлөгчдийн анхдугаар Их Хурал амжилттай хуралдаж, ТӨЗР-ны Ардын засгийн газар албан ёсоор байгуулагджээ, энэ нь Төвдөд үндэстний районд өөртөө засах дүрэм бүрэлдэн тогтсоныг тунхаглаж, тогтолцооны талаас үндэстэн бүхэн эрх тэгш, эв санаа нэгтэй байж, харилцан туслалцан хамтаар цэцэглэн хөгжих бодлого Төвдөд хэрэгжихийг үнэнхүү баталж, Төвдийн ард түмэн төрийн үйл хэрэгт эрх тэгшээр гар бие оролцон удирдаж, уг бүс нутгийн болон тус үндэстний үйл хэргийг бие даан удирдахыг баталсан байна.
ТӨЗР-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын БӨайнгын хорооны орлогч дарга Атэнг хэлэхдээ, Төвдөд үндэстний цөөнхийн районы өөртөө засахыг биелүүлсний бэлэг тэмдэг бол 1965 оны 9-р сард ТӨЗР-ны Ардын Төлөөлөгчдийн анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулсан явдал мөн. Энэ хурлаар ТӨЗР-ны ардын хороог сонгон гаргаж, Төвдөд үндэстний өөртөө засах байгууламж---Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Ардын Хороотой болсон байна гэжээ.
Үндэстний цөөнхийн районы өөртөө засах дүрмийг Төвдөд бодитойгоор хэрэгжүүлснээр, Төвдчүүдээр зонхилсон үндэстний цөөнхүүд төрийн үйл хэрэгт гар бие оролцож, төрийн үйл хэргийг зөвшин хэлэлцэх эрхээ хэрэгжүүлэх явдал үр ашигтай баталгаажиж, өөртөө засах эрхээ бүрэн эдэлсэн байна.
Ардчилсан өөрчлөлт хийснээс хойш, Төвдийн эдийн засаг, соёл, нийгмийн амьдрал жич дэд бүтцийн байгуулалт нь асар том өөрчлөлттэй болсон байна. Төвдийн ард түмний эдийн засаг, нийгэм болон соёлын эрхээ эдлэх түвшин ч ихээхэн дээшилсэн байна. Төвөд орчин үеийн аж үйлдвэр үгүй байснаасаа буй болж, орчин үеийн худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлал, шуудан холбоо, мэдээлэл зэрэг нь урьд өмнө байгаагүй хурдаар хөгжсөн байна. Хуучин Төвдөд зам гэж байгаагүй байснаасаа одоо зүг бүрт нэвтэрсэн авто замын сүлжээтэй болсон байна. Хөх-нуур--Төвдийн төмөр зам нь 2007 онд нэвтэрсэнээр Төвдөд төмөр замгүй байсан түүх эцэс болсон байна.
Төвдийн орчин үеийн байгуулалтын алхаа түргэсхийн хэрээр, Төвдийн ард түмний амьдралын түвшин болон нийгмийн хөгжил нь тасралтгүй дээшилж байна. Тариачин малчид нь өмнө нь ямар ч орлого гэж байсангүй байснаасаа жилийн орлого нь 3100 юаньд хүрсэн байна.\Пэрлаймаа, Номиннарс нар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |