|
|
||
Гималай уул нуруудаас эх авсан Яалусанбу мөрөн нь баруунаас зүүншээ Төвдийн ихэнх нутгийг сундлан урсаж байгаа болохоор түүнийг Төвдийн " ээж шүтээн" гэж нэрлэжээ. Газар зүй, цаг агаарын нөлөө жич хүн төрөлхтний ажиллагаа ширүүсэхийн хирээр, Яалусанбу мөрний сав газрын хэсэг районы газар шороо цөлжин, муудаж байгаа байдал хүнд байж, экологийн орчин ахуй нь маш хэврэг боллоо. Сүүлийн арав гаруй жилд Төвд нь их хэмжээгээр мод тарьж ойжуулах төсөл хэрэгжүүлэн, Яалусанбу мөрний хоёр эргээр 30 мянган га талбайтай ойн бүс ургуулж, газар шорооны цөлжилтийг үр ашигтай тогтоон бариж байна.
Өнгөрсөн жилүүдийн адилаар, нэгээс гуравдугаар саруудад, Төвдийн Шаннань районы Төвд үндэстний олон түмэн Яалусанбу мөрний хоёр эргээр мод тарьж ойжуулах ажлыг зохион байгуулалттай хийж, салхины эрчийг багасган элс манхыг тогтоон барих зорилт тавин ажиллаж байдаг юм. Шаннань район нь Яалусанбу мөрний сав газрын дунд урсгалд байрлаж, Төвдийн газар шорооны цөлжилтийн нөлөөнд хамгийн их нөлөөлөгдөж ирсэн нутгийн нэг юм.
Мод тарьж байгаа газар дээр нь сэтгүүлч хэдэн арван төвд иргэдтэй уулзав. Тэд нар Яалусанбу мөрний өмнө эргийн Мэнга тосгоны хүмүүс байлаа. Тосгоны намын хорооны дарга Чянба танилцуулж хэлэхдээ, тосгоны ардууд жил болгоны энэ үеэр мод тарих ажиллагаанд оролцдог байна. Энэ онд тэд нар нэн урамтай ажиллаж, төвд зурхайн цагаан сар гармагц мод тарих ажлаа эхэлсэн гэжээ.
ТӨЗР жил болгон хэдэн арван сая юань санхүүжүүлэн, Яалусанбу мөрний хоёр эргээр мод суулган ойжуулах ажилд оруулж байна. Түүний доторх нэлээд их хэсэг мөнгийг нь Төвд үндэстний олон түмний мод тарьсан хөдөлмөр үйлчилгээнд өгч байна. Үүний зэрэгцээ өөртөө засах районаас бас Төвд үндэстний олон түмний тарьсан мод нь өсөж ургаа том мод болсны дараа тарьсан хүнд нь өгч хэрэглүүлэх тогтоол гаргасан юм байна.
Танилцуулснаас үзвэл, арав гаруй жил мод суулган өвс тарьж, хамгаалалтын төсөл хэрэгжүүлснээр, Яалусанбу мөрний дунд сав газарт 160 км урт, 30 мянган га талбайтай ой модтой өвс ургамалтай ногоон гудамлиг буй болжээ. 2015 он гэхэд, Яалусанбу мөрний дунд сав газрын цөлжилтийг тал бүрээр тогтоон барьж, цөлжилтийг анх алхам өөрчлөх эрмэлзэлтэй болж байна.
Яалусанбу мөрний дунд сав газарт ихээр мод тарьж ойжуулснаар тухайн нутгийн эмзэг экологийг сайжруулсан байна. Өнгөрсөнд салхи шороо их байснаар, Шанань районд байрлаж байгаа Гунга онгоцны буудлыг зөвхөн үдээс өмнө л онгоц дэгдэн буухад ашиглаж болж байсан юм. Гэвч одоо Гунга нисэх онгоцны буудлыг шөнө ч ажлууллаж болох болсон байна.
Өдүүгээ Ялүсанбу мөрний хоёр эрги дагуу нутаглаж буй Төвдчүүд мод тарин экологийн орчныг сайжруулсны ач тусыг хүртэж, тухайн орон нутгйин экологийн бүрхэцийг санаачлагатайгаар хамгаалж эхэлсэн бөгөөд, бут бургас огтлон түлж шатахуунаа болгодог байсанаа больжээ. Мод тариж ойжуулснаас олсон экологийн үр өгөөжийг хэвээр хадгалахын төлөө, Төвдийн өөртөө засах район намгийн хйиг нэвтрүүлж, нарны эрчим хүч зэрэг шинэ эрчим хүчийг ашиглах болсон бөгөөд, шинжлэх ухаанчаар мод огтолж түргэн ургуулах арга хэмжээ авснаар тухайн нутгйин иргэдийн амьдарлын хэрэгцээ шаардлагыг хангасны зэрэгцээ, ой модыг огтлон сүйтгэх үзэгдлийг хориглон зогсоосон байна.
Ялусанбу мөрний сав газрын цөлжилтээс сэргийлэн хамгалах төсөл бол ТӨЗР-ны экологи байгаль орчныг хамгаалсны хуриангуй дүр гэж хэлж болох юм. Энэ оны 2-р сарын 28-ны өдөр Хятадын төрийн зөвлөл "Төвдийн экологи байгаль орчны аюулгүй бүсийн хамгаалалт болон бүтээн байгуулалтын төлөвлөгөө"- г баталсан байна. Улсаас авсан эдгээр арга хэмжээнүүд нь Төвдийн экологи байгаль орчныг ил тод сайжруулжээ.
ТӨЗР-ны байгаль орчны хамгаалалтын албын дарга Жан Юнзэ хэлэхдээ, "15 жилийн хугацаанд улсаас Төвдийн экологи байгаль орчныг хамгаалалт болон сэргээн босголтод нийт 3 тэрбум 210 сая гаруй юаний хөрөнгө санхүүжуулж, арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний 2006—2008 онуудад нийт 3 тэрбум 250 сая юаний хөрөнгө оруулсан байна.Төрийн зөвлөлөөс тун саяхан батлан зөвшөөрсөн "Төвдийн экологи байгаль орчны аюулгүй бүсийн хамгаалалт болон бүтээн байгуулалтын төлөвлөгөө"-д арав гаруй тэрбум юаний хөрөнгө мөнгө оруулж, Төвдэд улсын хэмжээний өндөрлөг нутгийн экологийн аюулгүйн бүс байгуулах болно гэжээ.\ Номин орчуулав Пэрлаймаа хянав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |