• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Будла ордны засварын ажил энэ оны 3-р улиралд дуусна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-03-24 16:49:25

     Төвдийн Будла ордны удирдах газрын дарга Чамба Галсан саяхан манай сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Будла ордны 2 дахь хугацааны засварын ажил энэ оны 3-р улиралд дуусна гэжээ.

     Эх сурвалжаас үзвэл, 1989 оноос 1994 онуудад улсаас 50 сая гаруй юаний хөрөнгө оруулж, Будла ордонд засвар хийжээ. 2002 оны 6-р сараас 2 дахь ээлжийн засварын ажил албан ёсоор эхэлж, улсын төсвөөс 170 сая юаний хөрөнгө оруулахаар төлөвлөж байжээ. Одоо нэгэнт 160 сая юаний хөрөнгө оруулаад байгаа юм байна.

     Чамба Галсан танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн засварын гол ажил бол Будла ордны онц бүтэц суурийн далангийн асуудлыг үндсэнд нь зохицуулсан байна. Будла ордныг 50 жилд дахин засан сэлбэх шаардлагагүй болсон гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе