|
|
||
Америкт айлчилж байгаа Хятадын Төвдөч эрдэмтдийн төлөөлөгчид 23-ны өдөр Нью Йоркт Америкийн гол хэвлэл мэдээллийнхэн болон бодлого тогтоогч байгууллагатай найрсгаар санал бодлоо солилцов.
23-ны үдэд, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстний судлал болон хүн төрөлхтний судлалын хүрээлэнгийн дарга, Төвд үндэстний түүх соёлын судалгааны төвийн эрхлэгч Хао Шиюань тэргүүтэй Хятадын Төвдөч эрдэмтдийн төлөөлөгчид Америкийн СВS-д айлчилсан байна. СВS нь төлөөлөгчдийн айлчлалыг маш хүндэтгэн үзсэн байна.
Дараа нь хийсэн ярилцлагад Хятад улс нь олон улсын нэрт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын үйл хэргийг үнэн мөнөөр нь мэдээлэхийг шаардаж байгаа эрэл хүслийг Хятадын тал илтгэсний зэрэгцээ СВS-ын Төвдөд айлчлан Төвдийг мэдээлэх гэсэн чин эрэл хүсэлд нааштай хариулт өгсөн байна.
Түүний дараа төлөөлөгчид бас Америкийн дорнод өрнөдийн институтэд айлчилж, тус институтийн эрдэмтэдтэй яриа уулзалт хийсэн байна. \Пэрлаймаа орчуулав \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |