|
|
||
Англид зочилж буй Хятадын Төвд судлаачдын төлөөлөгчид 23-ны үдээс хойш Англид сурч байгаа Хятадын оюутнуудтай уулзаж, Төвдийн асуудлаарх судалгааны шинэ ололт амжилт, шинэ мэдээллийг танилцуулсан бөгөөд оюутнуудын сонирхсон асуултад хариулав.
Төлөөлөгчдийн хариуцлагатай хүн, Хятадын Төвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жан Юнь юуны өмнө Хятадын засгийн газрын саяхан нийтэлсэн "Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жил" цагаан ном хэвлэгдэн гарсан нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд барууны орнуудын боолын ёсыг цуцалсан үйл ажиллагаатай харьцуулан "Төвдийн сая олон хамжлагын чөлөөлөгдсөн өдөр" гаргасан ач холбогдлыг танилцуулав. Төвд эрдэмтэн Жало, Дэжижумаа нар Далайн ламын "өндөр хэмжээнд өөртөө засах" гэдгийн гол чухал агуулга, Төвд хийгээд дотор газрын хөгжил зөрөөтэй байгаагийн үндсэн шалтгаан, Төвд уламжлалт буддын шашны Далай лам болон Банчин эрдэнийн харилцаа зэрэг асуудлаар оюутнуудын сонирхсон асуултад хариулт хийсэн байна. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |