|
|
||
Хятадын Гадаад явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь ган 24-ний өдөр Бээжинд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ямар ч улс орны Далай ламын хагалан бутаргах ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал эрс эсэргүүцнэ гэжээ.
Энэ сарын 27-ны өдөр Йохансбургт хийлгэх энх тайвны их хуралд өмнөд Африкийн засгийн газар Далай ламыг урьж оролцуулахгүй явдлыг Хятадын тал хэрхэн үнэлэх вэ гэж мөн өдөр сурвалжлагчийн сонирхсон асуултанд Чинь ган хариулж хэлэхдээ, Далай лам нь цэвэр улс төрч биш, гадаадад олон жилээр цагаачилж, эх орныг хагалан бутаргаж, үндэстнүүдийн эв нэгдлийг эвдсэн улс төрийн цагаачин юм. Түүний хагалан бутаргах гэсэн үнэн дүр, хуурамч мөн чанар нь олон улсын хамтын нийгэмлэг болон ард түмэнд улам танигдсаар байна гэжээ. /Орчуулсан Номин /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |