• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн лам хуврагийн амьдрал ахуйн өөрчлөлт хөгжил

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 17:31:15

     Төвдөд төвд уламжлалын буддын шашны лам хувраг нар нь өвөрмөц олон нийт юм. Олон зуун жилийн турш үе үеийн лам хувраг нар тоост ертөнцөөс ангижран эртний сүм хийдэд сууж, бурхны ёс номыг уламжлан, хамаг амьтныг гэтэлгэж ирсэн билээ. Тэд өнгөрсөнд Төвдийн улс төр, эдийн засаг болон соёл зэрэг салбарт нэлээд их нөлөө үзүүлж байсан юм. 1959 онд Төвдийн "төр шашин хосолсон" тогтолцоог цуцалсны дараа, лам хуврагийн амьдрал ахуйд ямархан өөрчлөлт гарсан бол? 

     Төвдийн Шигааз хотын Жашилхунбо хийдийн лам нар өдөр болгон өглөөний 5 цаг хагаст бусч ном уншдаг бөгөөд энэ ажиллагаа нь 3 цаг үргэлжилдэг байна. Энэ жил 69-тай ламтан Цэрэнбоже 10 настайдаа Жашилхунбо хийдэд шавь орсноосоо хойших өглөө болгоныг номын дууны дунд өнгөрүүлж ирсэн аж.
Жашилхунбо хийд бол 4-р дүрийн Банчин богдоос хойш олон дүрийн банчин богд нарын морилон саатаж ирсэн ариун газар юм. 50 гаруй жилийн өмнө, Жашилхунбо хийдэд 5000 гаруй лам сууж байжээ.

     Гэвч Төвдөд ардчилсан өөрчлөлт хийхээс өмнө, сүм хийдийн том жижиг үйл хэргийг гэгээн хутагт нар, эрхэмтэн лам нар шийдэж байсан тул, эгэл жирийн лам хуврагууд төдийлөн эрхгүй байжээ.

     1959 оноос хойш, Жашилхунбү хийдэд ардчилсан удирдлагын комисс байгуулаад, түүний гишүүдийг бүх лам хуврагийн сонгуулиар сонгон гаргах болсон юм. сүм хийдийн үйл хэргийг уг комиссын хурлаар шийддэг байна. Цэрэнбоже өнөө уг комисст түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах хэсгийн хариуцлагатнаар ажиллаж, Жашилхунбо хийдийн шинэ ээлжийн их засварын ажилд оролцож байна.

     "Жашилхунбү хийдэд хийгдэж байгаа засварын ажил нь барилга байгуулалтын 12 төслийг хамарч байгаа юм. Засварчид энэ оны эхнээс ажлаа эхлээд байна" гэж Цэрэнбоже тэмдэглэжээ.

     Энэ засюарын ажилд улсаас 130 сая юаний хөрөнгө оруулж, барилгын ажлыг 2 жил хийхээр төлөвлөөд байгаа аж. Жашилхунбо хийд нь засвар хийгдэж байгаа цорын ганц сүм хийд биш, Их зуу хийд, Дрепунг хийд, Сажаа хийд зэрэгт ч мөн засварынажил хийгдэж байна.

     Цэрэнбоже шиг ийм уламжлалт лам хуврагтай зэрэгцүүлвэл, Жашилхунбү хийдийн залуу ламтан Нямдаваагийн амьдрал нь "орчин үеийн шинж тэмдэг"-тэй нь илхэн. 29-тай Нямдаваа гэрээс гарч сүм хийдэд шавилан суугаад 10 жил болж байна. Лам болохоосоо өмнө нь тэрээр хэдэн жил бичиг үзсэн байлаа. Лам болсон нь түүний итгэл бишрэлийнх нь сонголт байжээ.

     "Би гэрээс гарч лам болох дуртай. Энгийн цагтаа ном уншиж, бас соёл, компьютер сурахад бахтай, компьютероор үсэг шивж чадна" гэж Нямдаваа хэллээ.

      Төвдөд ардчилсан өөрчлөлт хийсний дараа, төр шашин хосолсон хуучин тогтолцоог цуцлан, сүм хийдийн газар тариа, эзэмшил газруудыг тариачдад хувааж өгчээ. Өнөө, улсаас тусгай мөнгөөр санхүүжүүлэхээс гадна, Төвдийн их олон сүм хийд нь сүмээр сүмийн зарлагаар шийдэх болжээ. Энэ нь сүм хийдийн эд хөрөнгө болонх лам хуврагийн үйлдвэрлэл, хөдөлмөрд түшиглэн сүмхийдээ эрхэлнэ гэсэн үг юм.

     Төвдийн Али нутгийн Буранг шяний Чонгкор сүмийн хамб лам Лосангсанбены үзэл бодол нь Нямдаваагийнхаас ч нэн чөлөөтэй байна. Тэрээр Али нутагт рашаан усны компани байгуулаад, 30 гаруй хүнд ажлын байр хангасан байлаа.

     "Шашин урт хугацаанаа оршин тогтноход нийгэмд зохиох хэрэгтэй. Шашин нийгэмд зохицвол сая амьжиргааны хүч ихтэй болж шашин нь нийгэмд нэн их хувь нэмэр оруулах боломж ч их болно" гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Номин хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе