• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн ардчилсан өөрчлөлт хийсэн анхны тосгон үлгэр жишээ тосгон боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 11:15:56

    Төвдийн ардчилсан өөрчлөлт хийсэн анхны тосгон болох төвдийн Шаньнань районы Кесум тосгонд 24-ний өдөр, цэрэг ард хамтран байгуулсан үлгэр жишээ тосгоны хаяг өлгөх ёслол боллоо.

    Уг ёслол дээр, тосгоны иргэд дуулан бүжиглэж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлснээ дурсан тэмдэглэжээ. Энэ жил 59 настай Сономдондов бол Кесум тосгоны намын үүрийн дарга байсан юм. Тэрээр хэлэхдээ, ардчилсан өөрчлөлт хийснээс хойш, тосгонд маань үнэхээр их өөрчлөлт гарсан гэжээ.
Ардчилсан өөрчлөлт хийхээс өмнө, Кесум тосгон нь төвдийн хамжлагын боолын эзэн том баян Суркан Ванчингэлэгийн эдлэн газар байсан юм. 1959 онд төвдийн ардчилсан өөрчлөлтийг уг тосгоноос эхлүүлж билээ. Өнөө уг тосгоны иргэдийн дундаж орлого 6380 юаньд хүрч байна. Шаньнань районы цэргийн хуваарь тойрог Кесум тосгонтой хамтран бүтээн байгуулалт хийснээр уг тосгоны чинээлэгжих явцыг түргэтгэсэн байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе