• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Төвд судлаачдын төлөөлөгчид болон Германы олон салбарын зүтгэлтэн нартай солилцоо хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-03-26 11:13:34

    Хятадын Төвд судлаачдын 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 23-ны өдрөөс Германд айлчлав. Уг төлөөлөгчид хэдэн өдрийн турш Германы эрдэм шинжилгээний салбар, хэвлэл мэдээллийнхэн, парламент, засгийн газрын төлөөлөгч болон Герман дахь Хятадын харьяат, хятадчууд, тэнд суралцаж байгаа оюутдын төлөөлөгч нартай яриа уулзалт хийж, Төвдийн үнэн бодит байдлыг танилцуулжээ.

    24-ны өдөр уг төлөөлөгчид, Германы ГХЯ, Парламентын төлөөлөгчидтэй үзэл бодлоо гүйцэд солилцсон байна. Төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Төвд судлалын төвийн шашин судлалын газрын дарга Жамдүй танилцуулж хэлэхдээ: Яриа уулзалтаар дамжин, Германы тал Төвд бол Хятадын салж болшгүй нэгэн хэсэг гэдэгт нийтлэг ойлголттой болж, Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн турш олсон ололт амжилт болон Төвдийн ард иргэдийн амьдрал ахуй сайжирсныг нотолж байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ бас Төвдийн соёл, ардын зан үйлийг хамгаалж байгаад анхаарч байгаагаа илэрхийлсэн байна гэжээ.

    Төлөөлөгчид 24-ны өдөр Хятадаас Германд суугаа Элчин Сайдын Яамд, Берлин дэх Хятадын харьяат, хятад хүн болон тэнд суралцаж байгаа оюутдын төлөөлөгчидтэй яриа уулзалт хийжээ.
/Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе