![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
25-ны өдөр Лхасын 3 том сүм хийдийн нэг болох Жейбон хийдийн хэдэн арван лам хуврага уулзалт яриа хийж, Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ой болон Төвдийн ард иргэд хамжлагат болон боолын ёсноос чөлөөлөгдсөнийг тэмдэглэсэн байна.
Игаван Чозин 18 жилийн өмнө Жейбон хийдэд ажиллах болсон юм. Тэрбээр хэлэхдээ, Төвдийн асуудал гэгч нь үндэстний асуудал биш, шашны асуудал ч биш, хүний эрхийн асуудал ч биш юм. Харин өрнөдийн Хятадын эсрэг хүчний Хятадыг хазаарлан барих, хагалан бутаргах, Хятадыг буг чөтгөр болгох гэсэн оролдлого юм гэжээ.
Игаван Танзин хуврага цааш нь хэлэхдээ, би өөрөө Жейбон хийдэд жил гаруй эрх зүй, түүх, шинжлэх ухаан техникийн мэдлэгээр суралцаж байх явцдаа, хуучин төвдийн гаслан зовлонг ойлгож, шинэ төвдийн сайн сайхныг танин мэдэрсэн юм гэжээ.
Игаван Чодрак хуврага хэлэхдээ, Төвд өнөөдөр түүхийн хамгийн сайн цаг үедээ байна. Бид энэхүү ололт амжилтаа эрхэмлэн нандигнах хэрэгтэй. Шашны этгээдийн сайн сайхан дүр төрөхийг бий болгож, Төвдийн нийгмийн тогтвортой байдал, үндэстний эв нэгдэлтэй байх үйл хэрэгт хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |