• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн 1 сая хамжлагын боол чөлөөлөгдсөний дурсгалын өдөрт баяр хүргэх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-27 17:10:06

     3-р сарын 28-нд "Рэнь Мин Ри Бао сонин" тэргүүн өгүүлэл нийтэлж, Төвдийн 1 сая хамжлагын боол чөлөөлөгдсөний дурсгалын өдөрт баяр хүргэх болно.

     Энэ оны 1-р сарын 19-ний өдөр Төвдийн Өөртөө Засах Районы 9 дэх удаагийн АТИХ-ын 2-р чуулганаар санал нэгтэй тогтоол баталж, жил бүрийн 3-р сарын 28-ны өдрийг Төвдийн 1 сая хамжлагын боол чөлөөлөгдсөний дурсгалын өдөр болгож, 50 жилийн өмнө, Төвдөд ардчилсан өөрчлөлт хийснийг тэмдэглэхээр шийдсэн байна. Энэ нь Төвдийн үндэстнүүдийн ард түмний сэтгэлийн дууныг харуулж, нийт Хятадын үндэстнүүдийн эрэл хүслийг илтгэсэн, чухал их түүхт болон бодит ач холбогдолтой юм гэж уг өгүүлэлд тэмдэглэнэ.

     Ардчилсан өөрчлөлт нь Төвдийн түүхэн дээр хамгийн өргөн, хамгийн гүнзгий, хамгийн агуу их нийгмийн өөрчлөлт болж, 1 сая хамжлагын боол болон боолуудыг чөлөөлж, тэд шинэ Төвд, улс орны эзэн болсон байна. Ардчилсан өөрчлөлт нь шинэ Хятад улсаас дэлхийн хүний эрхийн үйл хэрэгт оруулсан чухал их хувь нэмэр болох бөгөөд боолуудыг чөлөөлөх олон улсын хөдөлгөөний түүхэн дэх чухал тэмдэглэлт үйл хэрэг болно. Түүний агуу их ач холбогдол болон гүн гүнзгий үр нөлөө нь дэлхийн ямарваа улс орон, бүс нутгийн боолуудыг чөлөөлөх хөдөлгөөнөөс дутахгүй бөгөөд хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг ихээр ахиулсан байна гэж уг өгүүлэлд тэмдэглэнэ. 

      Уг50 жилийн турш Төвдийн үндэстнүүдийн ард түмэн Төв засгийн газрын халамжлал дор, нийт Хятадын үндэстнүүдийн ард түмний тусламжтайгаар, ХКН-ын удирдлагыг баримталж, үндэстний районы өөртөө засах тогтолцоог баримталж, Хятадын онцлогтой социализмын замаар замнаж, төрөл бүрийн үйл хэрэгтээ олон нийтийн анхаарлыг татсан амжилт олсон юм гэж уг өгүүлэлд тэмдэглэнэ. 

      Далай ламын бүлэг гадаадад цагаачлан явж, Хятадын эсрэг олон улсын хүчний дэмжлэгтэйгээр эх орноо хагалан бутаргах ажиллагааг урт хугацаагаар хийсэн юм. Далай ламын бүлгийн эх орноо хагалан бутаргах, хуучин тогтолцоог сэргээх гэсэн оролдлогыг Төвд болон Хятадын үндэстнүүдийн ард түмэн тодорхой таньж, түүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй юм гэж уг өгүүлэлд тэмдэглэнэ.  \Гэрэлт орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе