|
|
||
Солонгосын "Родон шинмун "сонин 27-ны өдөр Бээжинд суугаа сэтгүүлчийнхээ өгүүллийг нийтэлж тэмдэглэхдээ, ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилд Хятадын Төвд нутаг улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарт асар том өөрчлөлттэй болж, Төвдийн ард түмэн орон нутгийнхаа жинхэнэ эзэн нь болж, шинэ амьдралаа цогцлохоор чармайж байна гэжээ.
"Төвдийн шинэ төрх" гэсэн гарчигтай энэхүү өгүүлэлд тэмдэглэхдээ, өнгөрсөнд зөвхөн гар үйлдвэртэй л байсан Төвдөд өнөө цахилгаан эрчим хүч, нүүрс, механик, химийн үйлдвэр, барилгын материал, ойн аж ахуй, нэхмэл зэрэг олон төрлийн шинэ аж үйлдвэрийн салбартай болсон байна. Худалдаа, аялал жуулчлал, мэдээ мэдээлэл, үйлчилгээний үйлс болон мэдээ мэдээллийн техникийн үйлдвэрлэл зэрэг маш түргэн хөгжсөн бөгөөд онцгойлон Хөх-нуур, төвдийн төмөр зам нэвтэрсний улмаас төвдийн аялал жуулчлалын үйлс өрнүүн хөгжсөн байна гэжээ. \Сарантуяа орчуулав Пэрлаймаа хянав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |