• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн 1 сая хамжилгын боол чөлөөлөгдсөний 50 жилийн ойг тэмдэглэх яриа уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-27 18:09:14

     Төвдийн 1 сая хамжилгын боол чөлөөлөгдсөний 50 жилийн ойг тэмдэглэх яриа уулзалт 27-ны үдийн өмнө Бээжинд боллоо. УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь уг яриа уулзалт дээр хэлэхдээ, ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилд, Төвдийн төрх байдал цоо шинэ болон өөрчлөгдөж, Төвдийн үндэстнүүдийн ард түмэн жинхэнэ эзэн болсон юм гэлээ.

     1959 оны 3-р сарын 28-нд Төвдийн орон нутгийн хуучин Засгийн газрыг тараасныг Хятадын Төв Засгийн газар мэдэгдэж, Төдийн Өөртөө Засах Районы бэлтгэл ажлын комисс нь Төвдийн орон нутгийн Засгийн газрын эрхийг хэрэгжүүлж, Төвдөд 1 сая хамжилгын боолыг чөлөөлөх хөдөлгөөн сүр далайцтай өрнөн, Төвдийн түүх тэр үеэс цоо шинэ үе шатанд дэвшин орсон билээ.

     27-ны өдрийн яриа уулзалт дээр Жя Чинлинь хэлэхдээ, Төвдийн төр шашин хосолсон феодлын байгууллыг цуцалсан нь Төвдийн  түүхэнд хамгийн өргөн, хамгийн гүнзгий, хамгийн агуу их нийгмийн хувьсал өөрчлөлт болж, Төвдийн түүхийн шинэ эрнийг нээлээ гэжээ.

      27-ны өдрийн яриа уулзалтад оролцсон Төвдийн уламжлалт буддын шашны тэргүүн, 11-р дүрийн Банчин эрдэнэ. Чойжижав хэлэхдээ, 50 жилийн турш Төвдийн ард түмний ардчилсан эрх болон шашныг шүтэх эрх чөлөө бүрэн хамгаалагдсан байна гэжээ.

      УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлиь цохон тэмдэглэхдээ, Далайн бүлэг яаж хуурмаг аашлан, эвдлэг хийсэн ч Төвд эртнээсээ Хятадын салгаж болшгүй нэг хэсэг болох бодит хэргийг өөрчлөхийн аргагүй юм. Төвдийн ардчилсан өөрчлөлтийн олсон асар их амжилтыг баллахын аргагүй юм. Төвд ах дүү нарыг хамарсан бүх Хятадын ард түмний улс орны нэгдлийг хамгаалах эрс хатуу шийдвэр зоригийг гуйвуулахын аргагүй юм. Эх орны том нөхөрлөлд Төвдийн цэцэглэн хөгжиж дэвших чамбай алхааг хориглохын аргагүй юм гэжээ.  \О.Дарамбазар, Баясгалан нар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе