|
|
||
"Төвдийн сая хамжлагын чөлөөлөгдсөн өдөр" хүрч ирж байгаа ташрамд, Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юүнкан нарын зэрэг Хятадын нам төрийн удирдах хүмүүс Бээжингийн үндэстний соёлын ордонд хүрэлцэн ирж, энд болж байгаа "Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн үзэсгэлэн"-тэй тус тус танилцсан байна.
Үзэсгэлэнтэй танилцаж явцад, дарга Хү Жиньтао хэлэхдээ, 50 жилийн өмнөх Төвдийн ардчилсан өөрчлөлт бол Төвдийн түүхэн дэх хамгийн өргөн, хамгийн гүнзгий, дэвшлийн ач холбогдлоор хамгийн их нийгмийн өөрчлөлт байгаа төдийгүй, мөн Хятадын ард түмний дэлхийн хүний эрхийн үйл хэргийн хөгжилд оруулсан чухал их хувь нэмэр юм. Зөвхөн ХКН-ын удирдлага дор, зөвхөн социалист эх орны их гэр бүлд Төвдийн эдийн засаг, нийгэм сая түргэн хөгжиж, Төвдийн үндэстнүүдийн ард түмэн бүх Хятадын ард түмэнтэй хамтаар эх орныхоо эзэн болж, аз жаргалтай, амгалан тайван амьдралыг хамтаар бүтээж эдэлж чадна гэдгийг ардчилсан өөрчлөлт хийснээс хойших Төвдийн нийгмийн асар их өөрчлөлт гэрчлэн харуулсан байна гэжээ.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, Төвдийн өнөөдрийн сайн сайхан байдал хялбар ирсэн биш юм, бид эрхбиш нэн илүү нандигнан эрхэмлэх хэрэгтэй гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |