|
|
||
Төвдийн сая олон хамжлагын чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэх их хурал 28-ны өдөр Лхас хотноо боллоо.
Үдээс өмнийн 10 цагт Төвдийн Өөртөө Засах Районы дарга Чамба Пунцог их хурал эхэлснийг мэдэгдэв.
ХКН-ын Төвдийн Өөртөө Засах Районы хорооны Нарийн бичгийн дарга Жан Чинли их хурал дээр үг хэлж, Төвдийн ардчилсан өөрчлөлт бол дэлхийн боолын ёсыг цуцлах хөдөлгөөний чухал бэлэг тэмдэг, олон улсын хүнийн эрхийн үйл хэргийн чухал ахиц, дэлхийн ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн үйл хэрэгт Хятадын үзүүлсэн агуу их хувь нэмэр мөн гэж тэмдэглэв.
1959 оны 3-р сарын 28-ны өдөр Хятад улс Төвдөд ардчилсан өөрчлөлт хэрэгжүүлж, хуучин Төвдийн шашин төрийг хослуулсан феодалын хамжлагын дүрэмийг цуцалж, Төвдийн сая олон хамжлага чөлөөлөгдсөн байна. Энэ оны 1-р сард Төвдийн Өөртөө Засах Районы хууль тогтоох байгууллага тогтоол баталж, жил бүхний 3-р сарын 28-ны өдрийг Төвдийн хамжлагын чөлөөлөгдсөн өдөр болгон тэмдэглэж байхаар тогтоосон байна.
Жан Чинли хэлэхдээ, 50 жилийн турш Төвдийн улс төр, эдийн засаг, соёл зэрэг төрөл бүрийн үйл хэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан агуу их амжилтад хүрсэн байна гэжээ.
Төвдийн Өөртөө Засах Районы олон салбарын үндэстнүүдийн 130 мянга гаруй төлөөлөгч энэ тэмдэглэх их хуралд оролцов. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |