|
|
||
Испанид байгаа хятадын харьяат, оюутан сурагчдын төлөөлөгчид 27-ны өдөр Мадридад яриа уулзалт хийж, Төвдийн сая олон хамжлагын чөлөөлөгдсөний 50 жилийн ойг тэмдэглэж, Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн асар их ололт амжилтыг сайшааж, Хятадын эсрэг харгис хүчинтэй нийлж, эх орноо хагалан бутаргах үйл ажиллагаа хийж байгаа Далайн ламын бүлгийг буруушаав.
Шашин төрийг хослуулсан хамжлагын ёстой байсан хуучин Төвд бол хамжлагын эздийн диваажин, хамжлагын там байсан юм. 1959 оны 3-р сараас ардчилсан өөрчлөлт хийснээс хойш Төвдийн ардчилал, эрх зүй дээшлэн боловсронгуй болж, уламжлалт соёл хийгээд шашин шүтлэг гүйцэд хүндэтгэгдэж, Төвдийн ард түмний амьдрал түргэн сайжирсан байна. Үүнийг гадаадад байгаа ах дүү нар цөмөөрөө мэдэж байгаа юм гэж тэд нар хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |