Италид айлчилж байгаа Хятадын Төвд судлаачдын төлөөлөгчид 27-ны өдөр Ромд Италийн эрдэмтдийн хамт яриа уулзалт хийж, Төвдийн асуудлаарх сүүлийн үеийн судалгааны ололт амжилт болон сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж, дараа нь төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдийн сонирхсон холбогдох асуудалд хариулсан байна.
Хятадын Төвд судлаачдын төлөөлөгчид Италийн эрдэмтэн нартай "шинэ мянганы Төвд: уламжлал болон хөгжил" сэдвээр харилцан санал болдоо солилцож, Төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Төвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жан Юнь юуны өмнө Италийн эрдэмтэн нарт өнгөрсөн онд Лхаст гарсан "3.14"-ий хэргийн үнэн байдлыг танилцуулсан байна. Италийн Төвд судлалын эрдэмтэн Гиорги Ментики нарын зэрэг хүмүүс ч Төвдийн түүх болон одоогийн байдлын судалгааны амжилтаа танилцуулаад Төвд бол эрт дээр үеэс Хятадын салгаж болшгүй нэг хэсэг мөн гэж заагаад Далайн дэлхийн олон нийтэд " өндөр хэмжээнд өөртөө засах" гэж хэлээд үнэн хэрэг дээрээ Төвдийг Хятадаас салган тусгаарлах хоёрдмол нүүртэй арга хэрэглэж байгааг илчилжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\