• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Төвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай тайлан нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-30 15:43:15

     Хятадын төвд судлалын хамгийн нэрт хүндэт байгууллга—Хятадын төвд судлалын төв 30-ны өдөр "Төвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тайлан" нийтэлжээ. Уг тайлан нь нийгмийн байгуулал, орчин ахуйн хамгаалалт, эдийн засгийн хөгжлийн төвшин зэрэг талаас Төвдийн эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, хүрсэн ололт амжилт болон тулгарч бий өрсөлдөөн сорилтыг бүх талаар тодруулан өгүүлж шинжлэн дүгнэсэн байна. Төв Засгийн газар болон ах дүү муж районы дорвитой дэмжлэг туслалцаатайгаар Төвдийн эдийн засгийн өсөлт нь нэлээд өндөр төвшнөө хадгалсаар ирсэн юм гэж уг тайланд тэмдэглэжээ.

     "Төвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тайлан"-д тэмдэглэхдээ, Төвдөд ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жил дэх Төвдийн хөгжил нь нийгмийн эд баялгийн хуримтлуулалд илэрч байгаа төдийгүй, хүн ардын оршин амьдрах чанар төвшний сайжралт болон эдлэх эрх ашиг баталгаажсан явдалд илэрч байна. 1959 онд хэрэгжүүлсэн ардчилсан өөрчлөлт нь феодлын хамжилгын боолын байгууллыг цуцлан, өнгөрсөнд феодлын дээд давхаргынхан газар тариаг зэрэг үйлдвэрлэлийн материалыг эзэлж байсан бол, тэдгээрийг нь хамжилгын боолуудад хуваан өгч, үйлдвэрлэх хүчнийг ихээр чөлөөлснөөр, Төвдийн эдийн засаг нь урьд өмнө байгаагүй түргэн хурдаар өсөн нэмэгдсэн билээ.

     Төвдийн иргэд ялангуяа Төвд үндэстний иргэдэд дотоодын нийт үйлдвэрлэлийн хүн тутамд оногдох дундаж хэмжээ, хүний дундаж наслалт, хүн тутмын боловсрол хүртэж бий хэмжээ зэрэг хүн төрөлдхтөний хөгжлийн чухал чухал үзүүлэлтэд нь ч маш их өөрчлөлт гарсан юм гэжээ.
Хятадын төвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жү Шяомин танилдцуулж хэлэхдээ: "Манай Бүгд Найрамдах Улсын хүрээнд нэг өөртөө засах район, мужийн нийгмийн өөрчлөлтийн гүнзгийн хэмжээ болон хамарсан хэмжээний хувьд, Төвд бол уг өөрчлөлт хамгийн гүнзгий явагдсан газар нутгуудийн нэг нь болно. Төвд феодлын хамжилгын боолын байгууллаасаа феодлын нийгмийн сүүлчийн хагасыг алгасан, капитализмийн бүхий л түүхэн цаг үег алгасаж, социалист үе шатанд дэвшин орсон байна. Төв Засгийн газраас их олон тусгай бодлого авснаар, энэхүү гүнзгий өөрчлөлт нь Төвдөд маш тогтвортой мөртөө ялгам явагдсан байгаа юм" гэлээ.

     Хятадын төвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Лүө Рүнжань Төвдийн орчин ахуй, экологийн хамгаалалтын тухай танилцуулахдаа: "Төвдийн Өөртөө Засах Район нь Хөх-нуур—Төвдийн өндөрлөгийн гол хэсэгт байрлаж байдаг болохоор, экологийн орчин ахуйн байдал нь маш чухал байдаг юм. Төвдийн орчин ахуй нь бас маш эмзэг буурай байдаг бөгөөд Төвдөд ой мод тарихад маш их бэрхшээлтэй байдаг. Төв Засгийн газраас Төвдөд үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа, ялангуяа Төв Засгийн газраас Төвдөд их хэмжээний санхүүжүүлэлт хийж байгаа болон бусад муж районоос Төвдөд үзүлж бий тусламж дэмжлэг нь Төвдийн орчин ахуйн үйлсийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болсон гэж үзэж байна" гэлээ.

     Өнөөгийн байдлаар, Төвлөрсөн санхүүжүүлэлт болон ах дүү муж район хотын туслалцаа дэмжлэг нь Төвдийн орон нутгийн санхүүгийн орлогын 90-нээс дээших хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээр нь Төвдийн орон нутгийн эдийн засгийн түргэн өсөлтийн чухал хөдөлгүүр хүчин болж байгаа юм.

     "Төвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тайлан"-д бас тэмдэглэхдээ, өнөөгийн үе шатанд Төвдийн хот хөдөөгийн хөгжил тэнцүүргүй асуудал мөн маш хүнд байна гэжээ.

     Хятадын төвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Лүө Рүнжань хэлэхдээ: "Төв Засгийн газар, ах дү муж район гэсэнгүй, Төвдөд маш их боломж хангасан, санхүүгийн шилжүүлэлт, харилцаатай нутаг хоорондын дэмжлэг туслалацаа гэсэнгүй, Төвдөд хөгжлийн ихээхэн боломж, ажлын байраах хангах нөхцлийг бүрдүүлж өгсөн юм" гэлээ.

     Төвдийн нийгэм, эдийн засгийн хөгжил нь хэдийгээр 2008 оны "3-р сарын 14"-ний хэргийн нөлөөнд дайрагдсан боловч, аялал жуулчлалын салбар түр зуурын бэрхшээлд тулгарснаас гадна, бусад үйлдвэр аж ахуйд үзүүлсэн нөлөө нь хязгаартай юм. ирэх 2 жилд Төв Засгийн газраас Төвдөд 80 тэрбум юаний санхүүгийн туслалацаа үзүүлнэ гэж уг тайланд тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе