|
|
||
Хятадын төвд судлалын төвийн редакторлосон "50 жилийн үнэн түүх: Төвдийн ардчилсан өөрчлөлт болон Далай ламын цагаач амьдрал" гэсэн ном саяхан хэвлэгдсэн байна. Уг ном нь Далай ламын бүлгийн гадаадад цагаачлахдаа ихээр үйлдсэн эх орноо хагалан бутаргах зорилготой ажиллагааг нь илчилсэн байна.
50 жилийн өмнө, Төвдийн урвалгааныг төвшитгөж ардчилсан өрчлөлт хийснийг дурсан тэмдэглэсэн энэ номд, ХКН Төвдийн үндэстнүүдийн ард түмнийг удирдан, империалист хүчнийг хөөн зайлуулж, феодалын хамжилгын боолын байгууллыг цуцлан, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж, Хятадын болон Төвдийн онцлогтой социалист хөгжлийн замаар замнасан түүхэн явцыг бүх талаар эргэн үзсэн бөгөөд ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жил дэх Төвдийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг талын ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, Далай ламын бүлгийн гадаадад цагаачлахдаа ихээр үйлдсэн эх орноо хагалан бутаргах зорилготой хууль бус ажиллагааг нь илчилж, тэр нь эцсийн эцэст ялагдана гэдгийг тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |