• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Төвдүүд орон нутагтаа үндэстний цөөнх болж байна" гэсэн дүгнэлт бодит үндэслэлгүй юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-30 16:46:45

     Хятадын төвд судалгааны төвийн 30-ны өдөр нийтэлсэн "Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн тайлан "-д тэмдэглэхдээ, олон улсын засгийн газрын бус цөөн байгууллага ба хувь хүний хэлсэн "Хятадуудын Төвдөд орохыг дагалдан Төвд нутгийн төвд үндэстний хүн ам нь үндэстний цөөнх болж байна " гэсэн дүгнэлт нь бодит үндэслэлгүй юм гэжээ.

     Тайланд тэмдэглэхдээ, Төвдийг энхээр чөлөөлснөөс 2008 он хүртэл, Төвдийн хүн ам 1959 оны 1 сая 200 мянга байснаасаа 2008 он гэхэд 2 сая 800 мянга болж нэмэгдсэн байна. Орон нутгийн төвд үндэстэн сая орчим байснаасаа 2008 он гэхэд маш түргэн нэмэгдээд 2 сая 700 мянга болжээ. Хятадын дотор газар өргөнөөр өрнөсөн төлөвлөгөөтэй төрөх бодлогыг Төвдийн малжих тариалах нутагт хэрэгжүүлсэнгүй юм.

     Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш, Төвд орж бизнес, хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа дотор газрын хүмүүс улмаар нэмэгдсэн хэдий ч төвд үндэстний хүн ам бүх районы хүн амын 90 хувь илүүг эзэлсээр байгаа төдийгүй Төвдийн хүн амын түргэн өсөлтийн гол шалтгаан нь орон нутгийн төвд үндэстний хүн ам түргэн өссөнөөс болсон юм гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе