• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойг, зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдалд тустай үйл хийхийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-31 18:14:22

      БНАСАУ ойрд пуужин хөөргөж болзошгүй болон Америк, Япон зэрэг орны авсан байр суурьд чиглүүлэн, өнөөгийн нөхцөл байдалд талууд хянамгай, хүлцэнгүй байж, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдалд тустай үйл хийхийг хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чиньган 31-ний өдөр Бээжинд уриалсан байна.

     Чиньган хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, холбогдох байдалд Хятадын тал маш их анхаарал хандуулж байна. Болгоомжтой байж, байдлыг цаашид ээдрээтэй болгохоос зайлсхийн, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ба Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээрийг ахиулахад тустай үйл хэргийг түлхүү хийхийг холбогдох талуудад хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе