|
|
||
Хятад Франц хоёр орны ГХЯ 1-ний өдөр хамтаар албан мэдээ нийтэлж Төвдийг тусгаарлах гэсэн ямарваа хэлбэрийн үйл ажиллагаанаас эрс татгалзана гэж Францын тал амлажээ.
Албан мэдээнд тэмдэглэхдээ, Францын тал Төвдийн асуудлын чухал бөгөөд эмзэг гэдгийг бүрэн таньж , нэг Хятад улсын бодлогыг эрс баримталж, Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг гэснийг баримтлахаа дахин нотолж байна. Генерал Де Гоуллесын гаргасан энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Уг зарчим болон дотоод хэрэгт үл оролцох зарчмын дагуу Франц аливаа хэлбэрийн "Төвдийг тусгаар тогтнуулах "-аас татгалзах болно гэжээ.
Албан мэдээнд тэмдэглэхдээ, хоёр тал Хятад Францын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаагаа дахин нотлоод, стратегийн болон холч үзлээр харилцан бие биеэ хүндэтгэж, өөр хоорондын язгуур ашиг сонирхлыг чухалчлах үндсэн дээр, Хятад Францын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоор боломж болгон бүх талын стратегийн харилцаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад Франц хоёр орон "НҮБ-ын дүрэм"-д тогтоосон дотоод хэрэгт үл оролцох зарчмыг баримтлахаа дахин нотолж, харилцан итгэлцэх үзэл санааг мөрдөн хоёр талын язгуур ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар зөвшилцөл хийхийг зөвшөөрсөн байна гэжээ.\Урт-насан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |