Пүрэв, 4 сарын 10, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Хү Жиньтао сэтгүүлчид ярилцлага өгчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-01 10:18:43

      Хятад улсын дарга Хү Жиньтао 3-р сарын 31-ний өдөр 20-ын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний 2-р уулзалтад оролцохын өмнөхөн Синь хуагийн сурвалжлагчид ярилцлага өгч, энэ уулзалтын ач холбогдол, олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх, өнөөгийн Хятадын эдийн засгийн байдал зэрэг асуудалтай холбогдуулан өөрийн байр суурь санал бодлоо тодорхойлон өгүүлжээ.

     Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, удалгүй Лондонд болох 20-ын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний 2-р уулзалт нь иргэд болон аж ахуйн нэгжийнхний итгэлийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлийг тогтвортой болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээхэд чухал ач холбогдлоо өгөх болно. Энэ уулзалтыг нааштай ажил хэрэгч үр дүнд хүргэхийн тулд Хятадын тал хариуцлагатай байр сууриар уулзалтанд оролцогч талуудтай хамт чармайн ажиллана гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх нь өнөөгийн шатны хамгийн тулгамдсан үүрэг болоод байна. Үүнд нэгд, олон улсын банк санхүүгийн зах зээлийг түргэн тогтворжуулж, иргэд болон аж ахуйн нэгжийнхний итгэлийг сэргээх. Хоёрт, өөрийн орны байдалд тохирох эдийн засгийг урамшуулах арга хэмжээ авах. Гуравд, худалдаа болон хөрөнгө оруулалтын ивээх үзлийг аль чадахаар хориглох. Дөрөвд, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг урагш ахиулах эдгээр болно гэжээ.

      Хү Жиньтао цааш нь хэлэхдээ, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн орны хувьд, олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулах олон улсын хамтын ажиллагаанд тууштай идэвхтэй гар бие оролцоно. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар макро эдийн засгийн бодлогодоо зохицуулалт хийж, олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт хийхийг ахиулж, олон талт худалдааны тогтолцоог тогтвортой байлгахыг нааштай хамгаалан, дэлхийн эдийн засгйин өсөлтийг сэргээхэд зохих хувь нэмэр үзүүлэх болно гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, банк санхүүгийн хямралын сорилттой тулгарч байгаа хэдий ч Хятадын эдийн засгийн тогтвортой , түргэн хөгжлийг цаашид хэвээр хадгалах итгэл, нөхцөл, чадал бидэнд байна. Хятад улс гадагшаа нээлттэй байх бодлогоо хэвээр баримталж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах нээлттэй стратегийг гуйвшгүй хэрэгжүүлнэ. Эрч хүчтэй, улам илүү нээлттэй Хятад орон Олон улсын хамтын нийгэмлэгт банк санхүүгийн хямралыг хамтаар туулах, дэлхийн энх тайван хөгжлийг урагшлуулахад тус дөхөм үзүүлэх юм гэжээ. /Номин орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе