• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын банк санхүүгийн хямралыг Хятад улс түргэн давж чадна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-01 15:26:52

     "Олон улсын банк санхүүгийн том матар" гэсэн нэртэй Горге Сорос 3-р сарын 31-ний өдөр Лондоны Эдийн засаг, улс төрийн дээд сургууль дээр хэлэхдээ, Хятадын тогтолцоо олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг эсэргүүцэхэд нэн ашигтай, дэлхий нийтийг хамарсан энэ хямралыг Хятад улс түргэн давж чадах бөгөөд улам хүчирхэг болно гэжээ.

     Олон улсын банк санхүүгийн зах зээлээс бодит эдийн засгийн цогцод нөлөөлсөн энэ хямрал нь Хятад улсад,ялангуяа экспортод нь онцгой нөлөөлсөн юм . Гэвч Хятадын өнөөгийн тогтолцоо, ялангуяа банканд хэрэгжүүлж буй засгийн газрын үр ашиг бүхий хяналт нь Хятад улсыг ийм банк санхүүгийн хямралын нөлөөг эсэргүүцэх нэн их хүчин чадалтай болгосон байна гэж тэрээр үзэж байна.

     Хятадын засгийн газрын тогтоосон эдийн засагтаа сэдэлт өгөх арга хэмжээг Сорос нааштай үнэлсэн бөгөөд банкны зээлийн хэмжээ ихээр нэмэгдэж, хувьцааны зах ч сайжирсан байна гэж үзэв. Хятад улс олон улсын энэ хямралын ялагч болно гэж тэрээр төсөөлж байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе