Пүрэв, 4 сарын 10, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны дээд хэмжээний уулзалт нийтлэг ойлголтод хүрэхийг хүсэн хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-01 17:30:26

     Хорин орны группийн удирдагчдын банк санхүүгийн дээд хэмжээний 2-р уулзалт 4-р сарын 2-ны өдөр Лондонд болох гэж байна. Уг уулзалтаар дэлхийн гол гол эдийн засгийн цогц болон шинээр хөгжсөн эдийн засгийн цогцын удирдагчид дэлхийн банк санхүүгийн хямралыг зохицуулах бодлогыг хамтаар зөвдөн хэлэлцэх болно. Энэ уулзалтыг өнөөгийн дэлхийн эдийн засаг буурч байгаа үед болох маш чухал уулзалт гэж хүмүүс үзэж байна. Энэ уулзалт дээр хэдийгээр санал зөрөлдөөн гарч мэдэх боловч зарим талаар нийтлэг ойлголтод хүрэх боломж ч байгаа юм гэж шинжээчид үзэж байна.

     Уг уулзалтаар удирдах хүмүүс макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх, эдийн засгийн сэргээлтэд сэдэлд өгөх, олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэн олон улсын банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгох тэрчлэн олон улсын банк санхүүгийн байгууламжийг өөрчлөх зэрэг асуудлаар санал бодлоо солилцох болно. Үүнээс гадна, уулзалт нь мөн ядуу орны банк санхүүгийн хямралыг даван туулахад хэрхэн туслах, банк санхүү тэрчлэн худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх, эдийн засгийн сэргэлтийг батлах явцад байгаль орныг хамгаалах ажлыг нэн сайн хийх зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно.

     Энэ уулзалтаар, макро эдийн засагт сэдэлт өгөх дэлхийн нэгдэлтэй зохицуулалтын төсөл тогтоохыг хайх нь олон орны удирдах хүмүүсийн авч хэлэлцэх гол агуулга болно. Гэвч энэ асуудлаар Америк болон Европын холбооны орнууд бага бусын санал зөрчилтэй байна. Америк бусад орнууд өөртэй нь хамтаар санхүүгийн сэдэлт өгөх их цар хэмжээний төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байна . Америкийн олон улсын эдийн засаг хариуцсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч Обама дээд хэмжээний уулзалт дээр "сэдэлтийн асар их төлөвлөгөө" дэвшүүлж, дэлхийн эдийн засгийг сэргээхийн чухал чанарыг онцлох олно гэж мэдээлжээ. Гэтэл сүүлийн үед болсон Европын холбооны удирдагчдын хаврын чуулган дээр, Европын холбооны орнууд эдийн засагт нэн их сэдэлт өгөхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Германы канцлер Меркел хэлэхдээ, Европын холбооны орнууд санхүүгийн асар их хөрөнгөөр эдийн засагт сэдэлт өгсөн. Нэг хугацааны дараа эдгээр сэдэлтийн төлөвлөгөө үр дүнтэй эсэхийг харах хэрэгтэй байна. Үүний дараа дараачийн шийдвэрээ гарах ёстой гэжээ. Үүнээс Америк, Европ нь дээд хэмжээний уулзалт дээр өөр өөрийн байр сууриа илэрхийлэх болно гэснийг харж болно. Гэлээ шинжээчид хоёр тал дээд хэмжээний уулзалт дээр санал маргаанаа арилгаж, эдийн засгийг сэргээх хамтын зорилтыг биелүүлэх зарим ашигтай тэнцвэрийг хайж ч болзошгүй юм гэж тэмдэглэжээ.

     Эдийн засагт сэдэлт өгөх төслөөр санал зөрчилтэй хэдий ч банк санхүүгийн хямралд хандах нь одоогийн тулгамдсан асуудал мөн. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах их зорилтын дор уг дээд хэмжээний уулзалтаар зарим нийтлэг ойлголтод хүрэх боломжтой байна гэж зарим шинжээчид үзэж байна.

     Юуны өмнө, өнөө зарим улс орны банк санхүү, худалдааны ивээх үзэл өдөр ирэх тутам өндийх хандлагатай байгаа байдалд чиглүүлэн олон орны удирдагчид хөрөнгө оруулалт, худалдааны ивээх үзлийг эрс эсэргүүцэх, дэлхийн эдийн засгийг түргэн сэргээхэд тус дөхөм үзүүлэх байр сууриа хамтаар илэрхийлж, Дохагийн уулзалт хэлэлцээг урагш ахиулахыг уриалах болно.

     Хоёрт, ядуу орнууд хямралыг зохицуулах асуудлаар энэ уулзалтад оролцох удирдах хүмүүс ядуу орнуудад дэмжлэг үзүүлэх амлалт хийж, эдгээр орнуудын хүндрэл бэрхшээлийг давахад нь туслах болно. Хөгжиж байгаа орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун энэ уулзалтад оролцох удирдах хүмүүст саяхан захидал илгээж онцолсон байна. Тал талын уриалга нь энэ асуудлаар энэ дээд хэмжээний уулзалтыг нийтлэг ойлголттой болгох болно.

     Үүнээс гадна, олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлтийн талаар, уулзалтад оролцох талууд Олон улсын валютын сангийн байгууллага, Дэлхийн банкны хөрөнгө мөнгийг нэмэгдүүлж, дэлхийн банк санхүүгийн эрсдэл гарах үед олон улсын банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх хяналт тавих, урьдчилан сэрэмжлүүлэх зэрэг үүргийг эрчимжүүлэх явдлыг голчлон судлах болно. Уулзалт мөн олон улсын улс төр, эдийн засгийн үйл хэрэг дэх хөгжиж байгаа орнуудын байр суурийн асуудлыг хэлэлцэх болно. Шинээр хөгжиж байгаа зах зээл болон хөгжиж байгаа орнуудын төлөөлөл, үг хэлэх эрх зэргийг нэмэгдүүлэхийг холбогдох орнууд уриалж байгаа, энэ салбарт ч тодорхой хэмжээний нийтэл ойлголтод хүрэх болно. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе