• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, ОХУ-ын тэргүүн нар уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-02 10:01:18

      Хү Жиньтао хэлэхдээ, энэ онд Хятад, ОХУ-ын харилцаа тал бүрээр түргэн хөгжих төлөвтэй байна. Олон улсын байдал ээдрээтэй, олон улсын банк санхүүгийн хямрал улмаар газар авч гүнзгийрч байгаа өнөөгийн нөхцөлд, Хятад, ОХУ-ын харилцааг эрчимжүүлэх нь улам тулгамдсан чухал асуудал болж байна. Хятадын тал хэдэн зүйлийг санаачилъя, тухайлбал, Хоёр тал энэ онд дээд хэмжээний хэлхээ холбоогоо сайтар хөгжүүлж, уулзалт бүрийг хоёр орны харилцааны хөгжлийн чухал түлхэц хүчин болгох. Баталсан гэрээнүүдийг хэрэгжүүлж, Хятад, ОХУ-ын нефтийн салбарын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын гэрээнд даруй гарын үсэг зурж, шинжлэх ухаан техник, цэргийн техник зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахад холбогдох зохицуулалтаа эрчимжүүлэх. Энэ онд болох Хятад, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаанууд болон Хятадын " Орос хэлний он"-ыг нарийн гүйцээж, ялангуяа томоохон хэмжээний чухал ажиллагаануудыг сайтар зохион байгуулж, хоёр орны хүмүүнлэгийн хамтын ажиллагааг ахиулах. Олон улсын үйл хэрэг дэх харилцан дэмжих ба стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эдгээр болно гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе