• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Английн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-02 10:08:41

      Хятад улсын дарга Хү Жиньтао 4-р сарын 1-ний өдөр Лондонд Английн ерөнхий сайд Браунтай уулзсан байна. Хоёр тал олон улсын банк санхүүгийн хямралд зохицуулж банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт хийх, Хятад Английн харилцааг хөгжүүлэх талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болжээ.

      Хү Жиньтао тэмдэглэхдээ, өнөө олон улсын банк санхүүгийн хямрал даамжран , банк санхүүгийн зах зээл донсолж, дэлхийн цогц эдийн засагт үзүүлэх нөлөө улам ил тод болж байна. Энэ хямралд зохицуулж дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээх нь одоогийн олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч байгаа хатуу сорилт болж байгаа юм. Олон улсын банк санхүүгийн хямралд авч байгаа Английн талын нааштай арга хэмжээг Хятадын тал сайшаан дэмжиж, хариуцлагатай байр сууринаас Англи зэрэг талуудын хамтын хүчээр энэ удаагийн дээд хэмжээний хурлыг нааштай үр дүнд хүргэхийн төлөө чармайна гэжээ.

     Браун хэлэхдээ, Англи Хятад хоёр орон болон хуралд оролцсон олон орны хамтын хүчин чармайлтаар Лондоны дээд хэмжээний хурал нь олон улсын банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэдэх, олон улсын банк санхүүгийн байгууллагад өөрчлөлт хийх, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогц болон хөгжиж байгаа оронд туслах зэрэг талаар бодит ахиц гарна гэдэгт итгэж байна гэжээ. /Анар , Пэрлаймаа орчуулав./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе