• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк хоёр орны тэргүүнүүд уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-02 10:14:57

     Хятад улсын дарга Хү Жиньтао 4-р сарын 1-ний өдөр Лондонд Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзав. 21-р зууны Хятад Америкийн бүх талын харилцаа тогтоохоор хамтран чармайхад хоёр тал санал нэгдэв.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ, эдүгээ Хятад Америкийн харилцаа нь шинэ цэгт оршиж, чухал их хөгжлийн боломжид нүүрлэж байна. 21-р зууны Хятад Америкийн бүх талын харилцааг хамтаар тогтоохоор хоёр орон хамтран чармайх ёстой юм гэжээ.

     Ерөнхийлөгч Обама хэлэхдээ, Америк Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа мөн. Хоёр орон туйлын нягт харилцаатай төдийгүй олон улсын болон бүс нутгийн асуудлаар маш олон хамтын ашиг сонирхолтой юм гэжээ.

      Америкийн засгийн газар нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхээр амлаж, Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээг баримтална. Америкийн тал Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа сайжрахыг дэмжин сайшаах бөгөөд нэн их ахиц хийхийг хүсэж байна. Төвд бол Хятадын нутаг дэвсгэр мөн, "Төвдийг тусгаар тогтнуулах"-ыг Америк дэмжихгүй гэж Обама илэрхийлжээ. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе