|
|
||
Хятадын Төвд судлалын төвийн нийгэм эдийн засгийн судалгааны газрын судлаач Лоронзандуй тун саяхан хэлэхдээ, Төвд бол тэнгэрт хамгийн ойр, бохирдлоос хамгийн хол газар юм гэжээ.
Тэрээр саяхан нийтлэгдсэн "Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн тайлан"-г бичсэн хүний нэг болох юм. Уг тайланд Төвдөд өнөө орчин үеийн худалдаа, аялал жуулчлал, соёл, IT зэрэг үйлчилгээний салбар Төвдийн хамгийн том аж үйлдвэр болсон байна гэж тэмдэглэжээ.
Лоронзандуй хэлэхдээ, Төвдийн хөгжлийн онцлог бол эх баялаг болон байгаль орчныг хамгийн бага зарцуулж, төвд үндэстний тариачин малчдыг өргөн ихээр оролцуулах явдал болох юм. Жил бүр хэдэн зуун жуулчид Төвдөд ирж байна, зарим хүн энэ нь Төвдийн соёлд нөлөөлөхөөс айж байна, үнэн хэрэг дээрээ Төвдөд жуулчлах нь голцуу Төвдийн өнгө үзэмж, Төвд соёлтой танилцхад чиглэж байгаа юм, иймээс өнөө жуулчлалыг хөгжүүлэх нь Төвд үндэстний соёлд заналхийлэл болохгүй, харин Төвд үндэстний соёлыг хамгаалж, хөгжүүлж байгаа юм гэжээ.
Төвдийн үйлчилгээний салбарыг хөгжүүлж байгаа нь Төвдийн байгаль орчныг хамгаалсан хэрэг гэж тэрээр бас онцолжээ.
\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |