• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Никола Саркозтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-02 10:49:11

     Хятад улсын дарга Хү Жиньтао 4-р сарын 1-ний өдөр Лондонд Францын ерөнхийлөгч Никола Саркозтай уулзсан байна.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Францын харилцааны 45 жилийн хөгжлийн замыг эргэцүүлэн бодоход, хоёр тал маш олон чухал , гүнзгий ухаарал олж болно. Үүнд хамгийн чухал нь гурван зүйл бий, тухайлбал, стратегийн болон холч үзлээр Хятад, Францын харилцааг дүгнэн, Хятад, Францын харилцааны хөгжлийн ерөнхий чиглэлийг чанд баримтлах ёстой. Хоёр тал харилцан хүндэтгэн, эрх тэгш харьцаж, дотоод хэрэгт хөндлөнгөөс гар дүрэхгүй зарчмыг баримталж, үндсэн эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр зөрөлдөөнтэй болон хурцадмал асуудлыг сайтар зохицуулах ёстой. Ойлголцлоо бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, бүх дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулах талаар чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, хөгжилд урагштай хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

     Никола Саркози хэлэхдээ, Франц, Хятадын харилцаа яаж өөрчлөгдсөн ч нэг Хятадын байр суурийг барина. Тайвань болон Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг нь юм. Франц, Хятад тал бүрийн стратегийн түншийн харилцаагаа сэргээж, стратегийн яриа хэлэлцээгээ дахин эхлүүлсэнд би маш баяртай байна. Хойшид хоёр талын харилцаа улс төр, эдийн засаг, дипломат харилцаа зэрэг салбарт тогтвортой эвсэг зохицонгуй хөгжихийг хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе