• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 20 орны бүлгийн Лондонд хуралдаж байгаа банк санхүүгийн дээд хэмжээний уулзалт дээр чухал үүрэг гүйцэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-02 10:55:58

     20 орны бүлгийн удирдагч нарын банк санхүүгийн дээд хэмжээний уулзалт 2-ны өдөр Английн нийслэл Лондонд болж байна. Энэ удааны дээд хэмжээний хурал дээр хуралд оролцсон олон орны удирдагч нар бүх бөмбөрцгийн эдийн засгийг хэрхэн сэргээн мандуулах, олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх жич олон улсын банк санхүүгийн байгууллагад өөрчлөлт оруулах зэрэг сэдвийг авч хэлэлцэнэ. Хятад улс нь шинэ мандсан зах зээлийн орны төлөөлөгч болсны хувьд энэ удаагийн дээд хэмжээний хурал дээр чухал үүрэг гүйцэтгэх юм.

     Өнөө олон улсын банк санхүүгийн хямрал үргэлжлэн газар авч, хөгжсөн гол гол эдийн засгийн цогц ууд эдийн засгийн бууралтад үргэлжлэн шигдэж, шинэ мандсан эдийн засгийн цогцод хүнд хатуу хүчир бэрхшээлд учирч байна. Хямралыг зохицуулахын төлөө Хятад улс тэр даруйд нь эдийн засагт сэдэлт өгөх арга хэмжээ авсан бөгөөд 2009 оны эдийн засгийн өсөлтийн хэмжээг 8 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн байна. Хятадын олон улсын асуудлаарх институтийн эдийн засгийн гадаад харилцаа болон аюулгүйн судалгааны төвийн эрхлэгч Жян Юечүний үзэж байгаагаар, банк санхүүгийн хямрал гүнзгийрч байгаа байдалд Хятадын эдийн засаг мөн л тогтуун нэлээд түргэн өсөн нэмэгдэх зэрэг хүчин зүйлтэй байгаа болохоор Хятад улс 20 орны бүлгийн удирдагч нарын Лондоны банк санхүүгийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт дээр чухал үүрэг гүйцэтгэх юм. Тэрээр хэлэхдээ, "бүх бөмбөрцгийн эдийн засгийн одоогийн байдлаас хархад Хятад улс нь бараг л цорын ганц нэлээд эрүүл тогтвортой мөртөө тодорхой хэмжээний өсөлтөө хадгалсаар байгаа орон болж байна. Хятад улс жич Орос, Бразил, Энэтхэг зэрэг дөрвөн ороны шинэ мандсан эдийн засгийн цогцуудын сүүлийн арван жилийн эдийн засгийн өсөлтийн байдлаас хархад бүхий л дэлхийн эдийн засаг дахь байр суурь нь байнгаа дээшилж ирсэн байна. Иймээс Хятадын 20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалт дээрх үүрэг болон уриа дуу нэн их анхаарал татах буюу өөрөөр хэлбэл нэн их үүрэг гүйцэтгэх юм " гэлээ.

     Олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт оруулах бол Лондоны банк санхүүгийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын чухал хэлэлцэх сэдэв мөн. Үүнд холбогдуулан Хятад улс саналаа тодорхой дэвшүүлж, олон улсын банк санхүүгийн өөрчлөлтийн талаар бодит ахицтай болохыг хүсэж, ялангуяа шинэ зах зээл болон хөгжиж байгаа орны төлөөлөх чанар, үг хэлэх эрхийг дээшлүүлэхийг хүссэн юм. Хятадын энэ байр суурь нь хөгжиж байгаа орны бүхэл цогцын ашиг сонирхлыг харж үзсэн байна гэж Жян Юечүнь үзсэн байна.

     Олон улсын валютын санд хөрөнгө нэмэх асуудал бол бас ч энэ удаагийн уулзалтын гол хэлэлцэх сэдэв болох юм. Хятад улс 2 триллион орчим ам.долларын гадаад валютын хадгаламжтай байгаа болохоор өрнөдийн зарим орнууд Олон улсын валютын санд Хятад улс хөрөнгө нэмж, эдийн засгийн бэрхшээлтэй байгаа тэдгээр орнуудыг туслахыг хүссэн байна. Олон улсын валютын санд хөрөнгө нэмэхийг дэмжинэ гэж Хятад улс тодорхой илэрхийлсэн байна. Гэвч хөрөнгө нэмэх цар хэмжээний талаар адил бус орны хөгжлийн шат үе, хүн тутамд оногдох GDP-гийн төвшин жич тус орны эдийн засгийн аюулгүйн байдлын түүнд түшиглэх хэмжээний асар их зөрөө зэргийг бодох хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна. Үүнээс гадна Олон улсын валютын санд хөрөнгө нэмэхэд бас эрх үүргийн тэнцвэртэй байхыг харуулах ёстой юм. Энэ тухай Жян Юечүнь хэлэхдээ, Хөрөнгө нэмэхэд, нэг орны GDP-гийн ерөнхий хэмжээг харахаар зогсох биш, жишээ нь Хятад улсын хувьд авч хэлбэл маш ил тодорхой юм. Хятадын GDP-гийн ерөнхий хэмжээ дэлхийд 3-р жагсаагдаж байгаа боловч, хэрэв хүн тутмын оногдох хэмжээгээр тооцвол 3 мянга гаруйхан ам.доллорт хүрч дэлхийн жагсаалт нь нэлээд хойгуур байгаа юм. Тийм болохоор эдгээр бодит байдлын өмнө Хятад улсаар нэг олон мөнгө гаргуулах гэх нь бодит байдалд нийцэхгүй гэжээ. /Анар, Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе