• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Орос хоёр орны төрийн тэргүүн стратегийн зэр зэвсгийг хорогдуулах асуудлаар шинэ хэлэлцээр тохиролцохыг хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-02 11:21:21

      Америкийн Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев 4-р сарын 1-ний өдөр Лондонд, "довтлолтын чанартай стратегийн зэр зэвсгийг хорогдуулан хязгаарлах гэрээ"-г энэ оны 12-р сард хугацаа нь дуусахаас өмнө стратегийн зэр зэвсгийг хорогдуулах асуудлаар шинэ хэлэлцээр тохиролцохыг хоёр орны Загийн газар хүсэж байна гэж хамтаар мэдэгдэв.

      Америк Оросын удирдагчид мөн өдөр нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, хуулийн хүчинтэй шинэ хэлэлцээрээр "довтлолтын чанартай стратегийн зэр зэвсгийг хорогдуулан хязгаарлах гэрээ"-г орлуулахыг хоёр тал зөвшөөрсөн байна. Үүний улмаар хоёр орны довтлолтын чанартай стратегийн зэвсэглэлийг хорогдуулахыг шалгаж болох шинэ алхамд алхам дараатай оруулах болно гэжээ.

     Шинэ хэлэлцээрийг туурвин бичих асуудлаар нэн даруй хэлэлцээ хийхийг холбогдох ажилтанд даалгах болно гэж хоёр орны удирдагч амлав. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе