• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр тал дээд хэмжээний уулзалт хийсэнд баярлаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-02 16:09:50

     Францын экс ерөнхий сайд Рафарин 1-ний өдөр мэдэгдэл нийтэлж, Франц Хятадын хоёр тал өндөр зиндааны уулзалт хийсэн болон стратегийн ярилцлага хийхээр тогтсон явдалд баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.

     Тэрээр Хятад Франц хоёр орны гадаад харилцааны яам 1-ний өдөр "Хятад Францын хэвлэлийн албан мэдээ"-г хамтран нийтэлсний дараа ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, энэ бол маш сайн мэдээ байна, би үүнд маш их баярлаж байна гэжээ. Лондоны банк санхүүгийн дээд хэмжээний уулзалтаас өмнө хоёр орны харилцааг тодорхойлох нь маш чухал юм, ингэх нь хоёр талын харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн үндэс суурь дээр найрамдлаа дахин сэргээхэд ашигтай юм гэж тэрээр үзсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, би 4-р сарын 8-ны өдрөөс өмнө Хятадад хүрч, эдийн засгийн эрдэм шинжилгээний нэг бага хуралд оролцож, хоёр орны харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулах болно гэжээ.

      Мөн өдөр Францын Үндэсний хурлын дарга Акоёер телевизийн 5-р сувагт ярилцлага өгөх үе хэлэхдээ, би 4-р сарын 18-25-ны өдрүүдэд Хятадад айлчлана гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе