• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн тайлан " Төвдийн бодит байдлыг дэлхийд таниулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-02 16:11:43

      Хятадын төвд судалгааны төвөөс 3-р сарын 30-ны өдөр "Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн тайлан " нийтэлсэн юм. Төвд их сургуулийн Хятадын төвд судалгааны газрын дарга Шюй Гуанжи саяхан сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, уг тайлан нарийн тоо баримт , нэр хүндтэй дүгнэлтээр, Төвдийн ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилийн өмнө хойдох нийгэм, эдийн засгийн байдлыг харьцуулж, дэлхий дахинд Төвдийн бодит байдлыг улам сайн таниулсны зэрэгцээ Далай ламын бүлгийн бодит байдалтай нийцэхгүй зэмлэлийг хүчтэй няцаасан байна.

     Шюй Гуанжи хэлэхдээ, Төвдийн эдийн засгийн нийт хэмжээ нисэх мэт түргэн хөгжиж, орон нутгийн эдийн засгийн хөгжил эрүүлээр урагшлах замдаа орлоо. Өргөн олон малчин тариаланчид эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртжээ. Төвд эдийн засаг болон байгаль орчноо хамгаалахыг чухалд үзэж байна. Төв засгийн Төвдөд оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт болон бодлогын дэмжлэг нь Төвдийн хөгжилд бат бэх суурийг тавьж өгсөн байна. Уг тайлан нь Төвд түүхэн дэх хамгийн сайн сайхан цаг үедээ байгааг дэлхий дахинд нотолсон юм гэжээ.
\Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе